Өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад ажилласан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг зүүн бүсийг зорилоо. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Дорнод аймагт хүрэлцэн очиж тус аймгийн төв дэх Цэргийн дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж тэдний сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтад тус аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, АН-ын лидер бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Б.Мөнхцэцэг нар оролцсон байна. Ардчилсан нам хүний хөгжлийг тулгуур болгосон “Монгол хүн” хөтөлбөрөө иргэд сонгогчиддоо тайлбарлан таниулж, хүн бүрт ижил тэгш боломж байгааг онцолж байна.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ойрын өдрүүдэд Хэнтий,Сүхбаатар аймгуудад ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )