ИЗНН-аас УИХ болон төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор нээсэн байна.Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүрэгтэй харьцуулахад хүн хийгээд газар нутгийн хэмжээгээр харьцангүй томд тооцогдоно. Албан ёсны нээлтийн ажиллагаанд тус намаас их хурлын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн З.Алтай, намын удирдлагууд болох С.Оюун, С.Дэмбэрэл нар оролцож нийт дэвшигчидэд амжилт хүслээ.Энэ үеэр өнгөрсөн дөрвөн жилийн нийгэм эдийн засгын үйл явц, иргэдийн амьдрал ахуй эрх баригчдын хэлж амлаж байсанчлан өөрчлөгдсөн эсэх талаар өөр өөрсдийн байрь суурийг илэрхийлж байсан. ИЗНН-ын хувьд их хурал болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд шинэ залуу чадварлаг боловсон хүчнүүдийг давамгай байдлаар оруулж ирсэн нь бусад улс төрийн хүчнүүдээс ялгагдаж байгаа юм. Хуучин улиг болсон нөхдийг мэдсээр ярьсаар байж сонгодог жишгийг халж улс эх орны жолоог залуустаа атгуулах нь зөв зүйтэй гэдгийг арга хэмжээнд оролцсон ихэнх иргэд онцолж байсан. Ийнхүү УИХ-ын 22-р тойрог Баянзүрх Налайх дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшигч З.Алтай, Э.Зоригт, Р.Булгамаа болоод НИТХ-ын сонгуулд тус намаас нэр дэвшиж буй Б.Дэмбэрэл, Б.Энхсайхан, Т.Чинбат, Б.Булганчимэг, Э.Акмурат, Г.Мөнхнасан нарын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэж байгаа юм.
Бадар-ууган.
Сэтгэгдэл ( 0 )