Даланзадгад сумаас 55 км-т орших Хүрмэн суманд УИХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ өчигдөр хүрэлцэн ирлээ. Тэрбээр Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон суманд өмнөх өдрүүдэд ажиллаж нутгийн ард олонтой уулзалт хийсэн юм. Нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг Хүрмэн сумынхан халуун дотноор хүлээн авч тус сумын соёлын төвд гурван цаг үргэлжилсэн уулзалт нэн элгэмсэг боллоо. Хүрмэнчүүд хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй ч ойрын жилүүдэд нутгийн хөгжлийн гол төв болох ирээдүйтэй гэдгийг уулзалтын үеэр онцлов. Тэрээр цааш ярихдаа "Хүрмэнчүүдэд энэ нь бусдын туршлагаас суралцах,сайныг нь авч,саарыг нь орхих сайн талтай" гэсэн юм. Энэ удаагийн сонгуульд “Өмнөговио өөрсдөө хөгжүүлье” гэсэн уриатай оролцож байгаа Д.Бат-Эрдэнэ АН-ынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж,сонгуулийн үр дүнгээс үл хамааран нутийнхаа их баялаг эрдэс шигээ тархиндаа эрдэм боловсролтой хүү сайн нөхцөл,амьдралыг цогцлоох цаг ирснийг ярьж байлаа. Хүрмэнчүүд нэр дэвшигчид хандан захиа даалгвар өгөхийн зэрэгцээ монгол улс, Өмнөговь аймагт олон сайхан ажил,төсөл сэдэж, бүтээн босголт хийсэн байгаа шигээ Хүрмэнг мөн адил анхааралдаа аваарай гэж онцлон хүсээд,үнэхээр Өмнөговь нутагт тэр чигээрээ харийнханд лицензээр өгчихөөд байгаад харамсан халаглаж байв. Тэд энэ байдлаа өөрчлөх устгах хүчин нь АН, Өмнөговио өөрсдөө хөгжүүлэх иргэд бид гэдгээ нэр дэвшигчид илэрхийлсэн билээ. Д.Бат-Эрдэнэ хүүг бид өнгөрсөн сонгуульд хуучин МАХН-д хууртаж сонгоогүйдээ харамсаж явдаг юм. Энэ удаа Өмнөговьчууд,Хүрмэнчүүд бид бүтээлч,хөдөлмөрч,боловрсолтой,нутаг усаа гэсэн чин үнэн сэтгэлтэй залуу улс Д.Бат-Эрдэнийг төрдөө төлөөлүүлэн сонгоно хэмээн уулзалтад үг хэлсэн хүн бүхэн ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )