Улиастайн гэр хорооллынхон МАН-ын Б.Батзоригийн багийг сонгоно гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Нэгэн цагт мянган цэргийн хуаран байсан Улиастайн иргэд, сонгогчид УИХ-ын 22-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийн багийнхантай уулзахдаа ийн ярив. Нийслэлийн захын гэр хорооллын нэг хэсэг болох Улиастайчууд сонгууль болохоор л ирж харагддаг түшээдээс илүүтэй дөрвөн жилийн турш өөрсдийнх нь эрх ашгийн төлөө бодитой олон ажил хийсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт талархах хүн олон байсан юм. Чулуун овооны уулзварт дүүргийн бэлгэдлийг илэрхийлсэн хөшөөт цогцолбор байгуулсан, Улиастайн автобусны эцсийн буудлыг иж бүрнээр нь “толийтол” тохижуулсан нь эндхийн иргэдэд хүрсэн ажил болжээ. Улиастайн Баатар хайрхан орчимд сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэгсэд зөвшөөрөлгүй суурьших болсон нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Тиймээс үүнийг зохицуулах, “10 байр”-ны айлуудын амьдрах орчныг сайжруулах, шинэ эцсээс цаашхи шороон зам тоосжилт үүсгэж байгааг шийдвэрлэж өгөхийг уулзалтанд оролцогчид нэр дэвшигч Б.Батзоригоос хүсч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top