УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Б.Батзориг, Б.Мөнхбаатар, Д.Арвин нар залуусын гэгдэх “Баян Монгол” хорооллын иргэд сонгогчидтой уулзаж, намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлээ танилцууллаа. Б.Батзориг, Б.Мөнхбаатар нар энэ хорооллын шавыг тавилцаж байсан бөгөөд өдгөө олон зуун өрх айл энд төвхнөөд байгаа юм. Оршин суугчид ч хот төлөвлөлтийн бодлогод нийцсэн тохилог хороололд аж төрж байгаадаа баяртай байдаг тухайгаа уулзалтын үеэр илэрхийлж байсан. Нийслэл хотыг төмөр зам хоёр хэсэгт хуваадаг, энэ нь замын түгжрэл, иргэдийн уур бухимдлыг үүсгэх нэг шалтгаан болдог. Энэ хүндрэлийг багасгахын тулд Нарантуул захын зүүн талын уулзварыг урагш нь төмөр замтай нэг түвшинд огтлолцуулан, дөрвөн замын уулзвар болгож байгаа талаа нэр дэвшигчид танилцуулахад иргэд талархан хүлээж авч байлаа. Нэр дэвшигч Б.Батзориг “Дүүргийн Засаг даргын ажлыг хүлээн авч байхад Баянзүрхчүүд 235 мянгуулаа байсан. Өнөөдөр тэгвэл хүн амын тоо 280 мянгад хүрээд байна. Хүн амаа дагаад хог цэвэрлэгээ, дэд бүтэц, сургууль цэцэрлэг гээд тулгамдсан асуудал ихэсдэг. Өнгөрсөн дөрвөн жилд энэ бүхнийг цэгцэлж ажиллаа. Бидэнд хийсэн ажил их бий. Хийх ажил ч бүр их байгаа. Шийдвэр гаргах түвшинд нь гарч иргэдтэйгээ хамтран хот, дүүргээ хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээж байлаа. МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгосноор ирэх дөрвөн жилийн ажилд гацаа саад бага учирна гэдгийг сонгогч, дэмжигчид ч мөн илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )