Итгэл даах идэр залуучуудаа дэмжье

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сонгууль хаяанд ирсэн цаг дор хаа сайгүй муу сайн хэлэгдсэн хэдэн нэр дэвшигчид. Үнэндээ хэлэгдэх нэгэн бас байхад муулуулахдаа тултал гэм хор хийчхээгүй хүнийг ор үндэслэлгүй гүтгэж эхлэх юм. Гүтгүүллээ гээд муудах зүйл ямар байх биш. Нэгэнт идсэн ирүү хувхайрч, идүүлсэн бут ургадагаас хойш.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сонгинохайрханчууд маш чухал сонголтын өмнө тулж ирээд байгаа. Сонгиныг дан ганцааранг нь онцолдог учир нь учир шалтгаантай. Өмнөх сонгуулиудад тус дүүргээс мандат өвөртөлж хэд хэдэн удаа их хуралд суучихсан эрхмүүд олон бий.

Гэвч тэд сонгуульд ялаад л маргааш нь тойргоо мартсан байна. Дөрвөн жил сураггүй алга болцгоож сая гэнэт сандралдаж ширэн нүүртэй нь тойрогруугаа иргэн ирж, ичсэн нэг нь тойргоо солиод алга болоод өгсөн. Энэ хооронд нь тэдний хийх ажлыг ганцхан НИТХ-д сонгогдсон гишүүд л хийж байсан. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг дөрвөн жилийн өмнө нөхөр “Түгжил”-ыг сонгуульд өрсөлдөөд давхиж явахад ямар байсан яг л тэр хэвээрээ оршино.

Үүнтэй ч сонгиночууд санал нэгтээ байгаа ба иргээд ирсэн нөхдүүдийг ёстой хорхой идсэн араандаа зуугаад энэ сонгуулиар хулхидуулахгүй гэцгээж байна. Хулхидуулсан жишээ илхэн байгаа учраас эрхэм нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр сэлттэй иргэд нэг нэггүй танилцаж байгаа дуулдана. За даа энэ сонгуулиар залуучуудаа дэмжинэ гэж иргэдийн дийлэнх нь яриналээ. Тэдний хэлсэнээр болж сайхан сайхан залуучууд сонгинохайрханд нэр дэвшээд буй. Сонгинохайрханчуудын хамгийн их итгэл хүлээлгээд байгаа хүн бол Монгол улсын залуу аварга, шилдэг бизнесмэн, өсөж яваа улстөрч Д.Сумъяабазар юм.

Д.Сумьяабазарыг өнөөдөр олон нийт бөх гэхээс нь илүү шилдэг залуу бизнесмэн гэж хардаг болжээ. Энэ нь ч түүний итгэл зүтгэл, чармайлттай холбоотой. Манай Монголчууд нэг тийм бодолтой явдаг. Бөх гэхлээр л бүдүүн хатуу гэж ойлгодог. Боловсрол, соёлгүй хэмээн боддог. Тэгвэл залуу аваргын хувьд үеийн залуус дундаа олон хэлний мэдлэгтэй, бүхэл бүтэн үндэсний урдаа барьдаг банкыг маш сайн удирдаад аваад явдаг, хотын парламентад дөрвөн жил чанагдчихсан яг л улстөрд бэлтгэгдсэн хүн.

Өнгөц ойлголтоор бол Д.Сумъяабазар бол бөх хүн өнгийгөөд харвал ямар залуу вэ? Гэдэг нь илэрхий. Үнэхээр л Монгол залуу хүн ийм байлтай гэмээр. Тус хүний мөн чанарыг нь сонгиночууд олж харсан болоод л ихэд итгэл хүлээлгэж иргэдийн төлөөлөгчөөр сонгосон нь дамжиггүй. Сонгогч түмнийхээ итгэлийг алдалгүйгээр нэр төртэйгээр ажилаад, хийсэн бүтээснээ тайлагнаад ирэх дөрвөн жилдээ энэ дүүрэгтээ ажиллахаар дэвшжээ.

Монголчууд хийсэн юмтай хэлэх үгтэй хүнд ам сайтай байдаг. Д.Сумъяабазарын хувьд залуу хүн гэхэд хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн. Хэн ч танихгүй, юу ч хийдэггүй эрхмүүдийг сонгохоор, итгэл даах идэр залуучуудаа дэмжье.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top