2012-оны УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшигч Эрдэнэчимэгийн Сугар нь энэ тойрогт нэр дэвшиж байгаа улс төрчдийн дундаас хамгийн залуу нэр дэвшигч юм.
Сонгуульд оролцож буй түүний гол уриа нь “БИ ЗОРИГЛОСОН, ТА ДЭМЖЭЭРЭЙ, БИД ЗҮТГЭЕ,ТА ИТГЭЭРЭЙ” гэсэн уриатайгаар энэ сонгуульд үнэнч шудрагаар өрсөлдөхөөр зорьсон байна.
Саяхан нэр дэвшигч Э.Сугар нь Багануур, Багахангай дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийхэд түүнийг бүрэн дүүрэн дэмжихээ ард иргэд илэрхийлж байсан.Нэр дэвшигч Э.Сугар хэдийгээр нас залуу ч иргэний нийгмийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж бүтээсэн ажил ихтэй нэгэн юм.
Залуу хүн үнэхээр сэргэг соргог, мэдлэг боловсролоор хэнээс ч дутахгүй гэдгийг Э.Сугар нь ажил амьдралаараа батлан харуулж чадсан залуу юм.
Өнөөдөр бид олигархуудыг биш Э.Суагр шиг мэдлэг боловсролтой, ажил хэрэгч ухаалаг залуучуудыг дэмжиж эх орноо улс шиг хөгжүүлж, ард түмнээ сайн сайхан амьдруулах туулийн хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирээд байна.
Энэ удаагийн сонгуульд бусад өрсөлдөгч нар нь сонгуулий санал авах гэж мөнгөөр зодож байгаа боловч Э.Сугар нь эрүүл сонгуулийн төлөө зөвхөн өөрийн хандивын дансанд цуглуулсан мөнгөөр болон олон найз нөхөд, дэмжигчдийнхээ дэмжлэгээр амжилттай ажиллаж байна.
Сонгогчид та бүхний мэргэн оюунд найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )