Д.Ганхуяг гишүүн МАН-д шударга байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн талаарх “Бридж Д.Ганхуягийн үнэн төрх” хэмээх нийтлэл хэд хэдэн хэвлэлд гарсан билээ. Тэгвэл энэ мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү нийтлэл нь цэвэр гүтгэлэг бөгөөд МАН-ын хийж байгаа хэрэг. Уг мэдээллийг нийтэлсэн нэр бүхий 15 сайтыг уучлалт гуйх албан бичиг хүргүүлсэнээ энэ үеэр онцолсон юм. Хэрвээ уучлалт гуйхгүй бол тэрбээр Монгол улсын Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хуулийн дагуу шүүхэд хандах ажээ. Хэрвээ Д.Ганхуягийн нэр хүндэд хандсан нь нотлогдвол Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 37.30, 37.31 заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх юм. Уг хуулийн 37.30-д “Энэ хуулийн 37.24, 37.25-д заасан нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодитой байдлыг зөрчсөн бол нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. "37.31. Энэ хуулийн 37.24, 37.25-д зааснаас бусад 37 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно” гэж заасан байдаг ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top