Итгэл даах бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монголчууд бидны түүхэнд Алунго эх, Өэлүн үжин, Бөртэ хатан, Мандухай цэцэн, Ану хатан... гээд тоолж баршгүй олон сайхан хатан эхчүүд айл гэрийнхээ төдийгүй улс монголынхоо төлөө тэмцэж ялж явсан баатарлаг үйлсийн эзэн бүсгүйчүүд бий. Бид бүхэн тэднээрээ бахархаж бас тэр хэмжээгээр эмэгтэйчүүдээ дээдлэн хүндэлж тэндээ итгэл хүлээлгэж ирсэн ухаалаг ард түмэн билээ. Хатан заяатай, хатан ухаантай бүсгүйчүүдийн маань энэ нандин хэлхээ холбоо тасралгүй өнөөг хүрчээ. Энэхүү үл тасрах мөнхийн нандин уламжлалыг түүчээлэн авч яваа бүсгүйчүүдийн нэг бол Ц.Алтанцэцэг хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй юм. Түүний аав Т.Цэрэндулам нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гээд төрийн өндөрлөгүүдийн жолооч байсан бат итгэлтэй хашир нямбай хүн. Ээж Т.Ренчинноров нь хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд насаараа зүтгэсэн ачлал буянтай эмч хүн. Хоёр буурал үр хүүхдүүдээ төрд итгэлтэй, түмэнд тустай хүн болгон хүмүүжүүлжээ. Ц.Алтанцэцэг хүүхэд ахуй үеэсээ л хичээл номондоо шамтамтгай, урлаг спортод дуртай, аливаад хэрсүү ханддаг охин байж. Монгол соёл урлагын түүхэнд СЭЗДС-ийн цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагт байдаг. Уралдаан тэмцээн бүхэнд уран гоё бүжгээрээ үргэлж манлайлдаг цовоо цолгиун охид хөвгүүдийг хүн бүхэн андахгүй. 1986 онд тус сургуулийн оюутан Ц.Алтанцэцэг энэ хамтлагийг байгуулахад авъяас чадвараараа шалгаран гишүүн нь болон хамтлагийнхаа ахлагч нь болжээ. Хамт олон, үеийн нөхөд, багш нар нь түүнийг итгэж үргэлж хүндэлдэг. Сургуулиа төгсөөд шинэхэн оюутан “Их тэнгэр” цогцолборт нягтлан бодогч. 1988 онд цагийн шалгуур, нам засгийн үнэлэмж хатуу хэвээрээ л байсан үе. Түүнийг тэр давж чаджээ. Зах зээлийн эдийн засагт шилжиж хувийн пүүс, компаниуд үүд хаалгаа нээх үед Ц.Алтанцэцэг нилээдгүй компанийг санхүүгийн хувьд хөл дээрээ босоход авъяас чадвар, мэдлэг боловсролоо зориулж ирсэн хүн. Үүнийг гагцхүү ерөнхий нягтлан л чадна. Тэр энэ үүргээ чадварлагаар бахархмаар гүйцэтгэсэн юм. Монголын санхүүгийн салбарт аудит гэж шинэ нэр томъёо 90-ээд оны дундуур орж ирсэн. Өөр салбарынхан үүнийг нэг их сайн ойлгосонгүй. Үнэндээ бизнесийнхэн өөрсдөө учирыг нь ч сайн олохгүй байсан. Үүнийг бичиг ч би аудит гэдгийг санхүүгийн дотоод хяналт гэж ойлгодог. Эрхэм санхүү ч бүсгүй шинэ тулгар хөгжиж буй монголын санхүү зах зээлийн харилцаанд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, бодлогын баримт бичгийг боловсруулахад гар бие оролцож хувь нэмэрээ оруулсан түүхэн гавъяатай. Тэрээр олон ч компанид мэргэжлийн зөвөлгөө өгч хууль эрх зүйн туслалцаа үзүүлсээр л байна. Ц.Алтанцэцэг хүн бүр өөрийн гэсэн ажил төрөлтөй өрх бүр ашиг орлоготой байгаасай хэмээн бодож хүсэж тэмүүлдэг. Түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг дайчин бүсгүй. Энэ дайчин чанар нь “Пантер Мидланд Аудит” ХХК-ийг санаачлан олон хүнийг ажлын байраар хангаад байна. Ертөнцийг хэн хэрхэн аврах тухай янз бүрийн л яриа таамаглал бишгүйдээ байдаг. Ертөнцийг гагцхүү эхчүүд тэдний ухаалаг уяхан сэтгэл, энэрэнгүй, нигүүлсэнгүй хийгээд эрэмгий дайчин чанар нь л аварна.

 

Т.Эрдэнэцогт

 

 

Блиц

Ц.Алтанцэцэг: Монгол хүн бүхэн сайхан амьдраасай...

Төрсөн жил: Бич жилтэй

Орд: Загас

Цуглуулга: Заан цуглуулах дуртай

Шүтээн: Ээж, аав

Авъяас: Дуулах, бүжиглэх

Дуртай спорт: Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис

Дуртай улирал: Зун, Намар

Аялах дуртай газар: Хөдөө нутаг

Хэлэх дуртай үг: Санаа зөв бол заяа зөв.

Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?

Олдвол гэрийнхэнтэйгээ өнгөрөөх дуртай

Унших дуртай ном: Хууль, Санхүү, Татвар зэрэг мэргэжлийн ном

Дуртай хоол: Гурилтай хоол

Дуртай гоёл: Мөнгөн эдлэл

Мөрөөдөл: Их л юм байна.  Монгол хүн бүхэн сайхан амьдраасай...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top