Хүмүүний ертөнцөд хамгийн үнэтэй зүйл газар гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Япон мэтийн далайн түвшний газруудад хүний аминаас ч үнэтэйд тооцогдох газар эзэн Чингисийн ачаар монголчуудад элбэгээс элбэг. Гэхдээ хөгжлийн хэлхээсээ дагаад хотжилт явагдах тусам газрын үнийн талаарх бухимдал бий болсоор. Гэхдээ газрын үнийн талаарх ойлголт онгон зэрлэг байгаль, энгүй их газартай монголчуудад дэндүү өрөөсгөл байдлаар тогтож эхэллээ. “Ерөөсөө л мөнгөтэй хүн сайн газар өндөр үнээр газар авч барилга байшин бариулан баяжиж дээшлэх зам мөрөө олдог” гэсэн.
Энэ ойлголт хууль дүрэм болон хэрэгжээгүй мөртлөө бүх хүний сэтгэлгээнд баян хоосон, хөгшин залуу ялгаагүй автоматаар бий болчихсон нь гайхалтай. Дөрвөн уулын дундах багахан газартаа багтаж шингэхээ байгаад байгаа улсын нийслэлд газар өдрөөс өдөрт үнэд орж байгаа. Гэхдээ үнэд орж байгаа газар нь ердөө л Сүхбаатарын талбайгаас Зайсан толгой хүртэлх зурвас гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй байх. Энэ зурвас газрын үнэ тэнгэрт хадан тэрбум тэрбумаар үнэлэгдэж тэднээс бусад нь хөсөр хаягдаад байгаа.
Монгол төр өөрийн мэдэлд байсан газраасаа 0,07 га газрыг иргэддээ үнэгүй олгосоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл хашааны газар хэдхэн саяар үнэлэгдэн, хөсөр хаягдсаар л байгаа нь хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлоогүйтэй салшгүй холбоотой болов уу. Учир нь гэр хороололд амьдрахад дэд бүтэц, халуун хүйтэн ус, орчин гээд хүний аятай таатай амьдрах орчныг шийдээгүйгээс мөн тус газар өөрөө тогтсон үнэгүй байгаагаас байранд амьдрах их мөрөөдлөөр жигүүрлэгсдийн дамжлага л болсоор байгаа юм. Одоо нэг айлын гурван хүн 0,07 га газраа авлаа ч гэсэн банкинд газраа тавин зээл аваад хашаа байшингаа супер тохижуулчих үнэ хүрэхгүй тул өнөөх л байрны урьдчилгаа ч болсон болгочих юмсан гэх далд хүслээс өөрийг сэтгэж, хийж чадахгүй байна. Ингэхээр иргэдэд 0,07 га газар нь байгаа ч байхгүйтэй адил үнэгүй байгаа юм.
Баталгаажуулчихвал баялаг болох газар
Ингэхээр иргэн бүрт төрөөс олгохоор хуульчилсан 0,07 га газраа төр өөрөө эргэн үнэ цэнэтэй болгох гарцаагүй шаардлагатай болоод байна. Социалист нийгэмд миний юм төрийн өмч гэсэн сэтгэлгээгээр халаас хоосон тавдугаар таван жилийн гавшгайчын үнэмлэхний төлөө ажиллаж байсан иргэд маань суурь хөрөнгөгүй байгаа. Жирийн иргэдэд энэ хамаатай асуудал. Хэдхэн тооны үе залгамжилсан сайд дарга нарын үр удам бол Сүхбаатарын талбайгаас Зайсан толгой тойрсон зурвас газрыг эзэгнээд баячуудын вант улсаа хэдийнэ байгуулчихсан шүү дээ.
Иймээс 2,7 сая жирийн иргэнээ төр хөрөнгөжүүлэх, ядаж хөнгөхөн амьдрах суурийг нь тавьж өгөхөөс өөр аргагүй. Гэр барьсан газар маань үнэтэй болчихвол ядаж л банкны барьцаанд тавьж байгаад товхийсэн хөөрхөн байшин бариад авна. Бүр даварвал жижгэвтэр хүнсний дэлгүүр, эмийн сан нээчихнэ. Ингээд л эзэн хүн өөрөө хөлсөө дуслуулан ажиллавал хэсэг хугацааны дараа жижигхээн бизнесмэн болчихсон ахиад хэдэн хүний ажлын байр гаргасан шигээ сууна биз.
Энэ бол бодит байдал. Боломж олговол бий болох амьдралын гэрэл гэгээ. Монголчууд залхуу учраас ядуу амьдраад байгаа юм биш. Засарч дээшлэх боломжоор нь хангахгүй байгаагаас зутруухан амьдраад байгаа юм гээд хэлчихвэл хатуудахгүй байх.
Иймээс төр одоо 2,7-хон сая иргэндээ өгч байгаа 0,07-хон га газраа тодорхой босгоор үнэжүүлэх цаг иржээ. Энэ алга дарам газар арлын Японд бол хэдэн арван тэрбум хүрнэ. Үүнийг мэдэхийн дээдэр мэддэг Монголын төр, бодлого боловсруулж байгаа түшээд ядаж ядаж хэдэн арван саяд хүргэх ёстой. Ингэж байгаагаа баталгаажуулан иргэдээ баяжуулах замыг засахгүй бол баян хоосны ялгаагаараа Энэтхэгийг гүйцэж, дэлхийн чихийг дэлдийлгэхэд ойртоод байна. Ийм ичгэвтэр байдалд хүрэхгүй байх гарцыг Улсын Их хурлын гишүүн асан Батын Батбаатар боловсруулан намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Чиглэлийг нь тодорхой болгон гаргасан Б.Батбаатарын чингэлтэйчүүд сонгон Монгол хүний хувийн амьдралыг өөрчлөхөд эргэлт гаргах энэ төслийнх нь биеллийг харах л үлдэв.
Монгол хүн бүрт бахархал бий. Монголын эзэнт гүрний үед дэлхийд Евро Ази гэсэн ганц тив байсан. Тэр үед дэлхий дахинд, Мөнх тэнгэрийн дор Монголын их хаад зарлигаа тамгалдаг байсан билээ. Тийм учраас Монгол хүн байхын тулд түүхээ мэддэг байх ёстой. Их хаадынхаа он дарааллыг мэддэг байх учиртай.
Сэтгэгдэл ( 0 )