Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Сүхбаатарчуудтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Зүүн аймгуудад ажиллаж байгаа АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр Сүхбаатар аймагт ажилласан бол өнөөдөр Хэнтий аймагт ирлээ. УИХ-ын сонгуулийн 12-р тойрог, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас М.Зоригт нэр дэвшиж байгаа. Байгалийн баялгаас цөөхүүл нь хөлжих биш, Олуулаа хүртэж хөгжих хууль эрх зүйн үндэс болсон Хүний хөгжил сангийн хуулийг Ардчилсан нам 2009 онд санаачилан батлуулсан. Ингэснээр байгалийн баялгийн төрд оногдох бүх орлогыг төвлөрүүлсэн Хүний хөгжил санг 2009 онд байгуулж, 2008 оны сонгуулиар амласан Эрдэнийн хувиа АН ард иргэддээ олгож эхэлсэн юм. Энэ мэт хийсэн ажлаа тайлаглах, хийх ажлаа таниулах, мөн нэр дэвшигчдээ дэмжих зорилгоор АН-ын дарга Н.Алтанхуяг Сүхбаатарчуудтай уулзан нэр дэвшигчдээ дэмжин ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийгээд маргааш Улаанбаатар хотод ирэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top