Амгалангийн сонгогчид Б.Батзоригийн багийг дэмжихээ илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог, Баянзүрх, Налайх дүүрэг МАН-ын намаас нэр дэвшиж буй Б.Батзориг, Д.Арвин, Б.Мөнхбаатар нар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо буюу Амгалангийн сонгогчидтой уулзлаа. “Сар гаруйн өмнө яг энэ талбай дээр иргэдтэйгээ уулзаж, “Засаг даргын нэг өдөр” зохион байгуулж байлаа. Тэгэхэд Та бүхэн дүүргийнхээ хөгжлийг түргэсгэх, тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн тулд шийдвэр гаргах түвшинд нь, тэр УИХ-д нь суух хэрэгтэй хэмээн надад итгэж буйгаа илэрхийлж байсан. Нэр дэвших эсэхээ ч Та нараасаа асуусан. Өнөөдөр манай дүүрэг 75 мянган өрх, 280 гаруй мянган иргэнтэй болж бүл нэмлээ. Өрх бүл нэмэгдэхийн хэрээр дүүрэгт асуудал хог цэвэрлэгээ, дэд бүтэц гээд асуудал овоорч байна. УИХ, НИТХ-д дэвшиж буй манай намынхныг багаар нь сонговол дүүргийн хөгжил түргэсч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, хөгнгөлөлттэй зээлийн хэмжээ нэмэгдэж, нийгмийн асуудлуудыг нь аль болох иргэдэд хүртээмжтэй шийдвэрлэх боломж нээгдэнэ” хэмээн нэр дэвшигч Б.Батзориг иргэдтэй уулзах үеэрээ хэлж байв. Сонгогчид ч МАН-аас илгээсэн багийг дэмжихээ илэрхийлж, санал хүсэлтээ хэлсэн. Амгалангийн “БОСА” худалдааны төвийн баруун талаар “витсамогийн” гэж нэрлэдэг 6.4 км замыг энэ жилши нээр тавихаар болсныг нэр дэвшигчид мөн оршин суугчдад дуулгалаа. Нийслэл, дүүргийн ажлыг мэддэг, асуудал дундаа орж, иргэдтэйгээ тулж ажилладаг хүмүүс энэ тойрогт нэр дэвшсэнд сонгогчид талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top