Хүний амьдрал, хувь заяатай холбоотой шийдвэр гаргадаг төрийн байгууллага, түүний албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас олон арван хүн хэлмэгдэж, хохирч байдаг. Төрийн хэвийн, шударга үйл ажиллагаа алдагдаж төрийн үйл ажиллагаанд орших алдаа ихсэхийн хэрээр нийгмийн эмх замбараагүй байдал дэгдэж хуучин төрөө халж шинэ төрийг байгуулдаг. Харамсалтай нь алдааг залруулж хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйл явц муу байна. Зарим тохиолдолд хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд төр өөрөө олон хэлбэрээр саад учруулж байна. Тиймээс тухайн саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж арилгах улмаар хэдийгээр төрийн эрх бүхий этгээдээс шийдвэрлэгдсэн мэт боловч гомдол дагуулсан олон мэдээллүүдийг дахин хянах, шалгах ажлыг Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг сэтгэл зорилго нэгт залуус эхлүүлэн, багагүй хугацаанд, ажиллаж, чамгүй амжилт гарган, олон нийтээс талархал хүлээгээд байгаа билээ. Түүхээс үзэхэд аливаа нийгэмд залуучууд бугшмал асуудлыг арилгаж, шинэчлэл, хувисгалыг авчирсан байдаг. Үүний тодхон жишээ болсон тус ТББ-ын төлөөлөгчид энэ удаагийн УИХ болон НИТХ—д нэр дэвшиж байна. Тодруулбал: ИШШ-ийн тэргүүн, хууль, судлаач Х.Бат-Ялалт, Нийслэлийн ИШШ-ийн тэргүүн, хуульч, эрх зүйч Д.Баттулга нар УИХ-ын 26,23-р тойрогт, ТУЗ-ын гишүүн, найруулагч Ж.Өнөржаргал НИТХ-ын 26-р тойрогт тус тус нэр дэвшиж байна. Иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө, шударга ёс, эрүүл нийгмийн төлөө тууштай тэмцэгч залууст амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )