Сонгуульд нэр дэвшигчдийг онцолж буй “Хэн нь хэн бэ?” булан үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа АН-аас НИТХ-ын 2-р тойрог, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 11-р хороонд нэр дэвшиж буй Б.Түвшинг онцолж байна. Тэрбээр 2003 оноос хойш “АПУ” ХК-д Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа аж.
ТҮҮНИЙГ СОНГОХ ШАЛТГААН
1. CPA – Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, CPTA- Монголын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын зөвлөх нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн боловсон хүчин бол Б.Түвшин. Тэрбээр санхүүгийн салбарт толгой цохиж яваа нэгэн. Түүний сурч мэдэх, өөрийгөө мэргэшүүлэх тал дээр хүчин чармайлт гаргадаг дайчин чанарыг эргэн тойрныхон нь төдийгүй Хан-Уулчууд үнэлдэг юм билээ. Угаасаа залуу, эрч хүчтэй хүнийг тэр дундаа тэдний санал санаачлагыг дэмжихээ ч тус дүүргийн иргэд мэдэгдээд байгаа. Тиймээс ч түүнийг сонгох шалтгааны нэг бол залуу, эрч хүчтэй, дайчин чанар нь байж болох.
2. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлага гээд ер нь бүх юмаараа лидер нэгэн хэмээн түүнийг тодорхойлоход нэг их буруудахгүй. “Хэрэв чи эрдэм боловсролтой хүн болж чадвал, чиний толгойд байгаа зүйлийг хэн нэгэн хулгайлж чадахгүй, зуданд алга болохгүй, галд шатахгүй” хэмээн бага байхад ахмад настнууд болон багш нар хичээнгүйлэн сургаж байсан. Хүн өөрийн мэдэж байгаа зүйлээ өөртөө шингээж, амьдралдаа хэрэгжүүлж чадах нь боловсролтой байхын эхлэл гэгддэг. Боловсролтой, мэдлэгтэй хүн алив зүйлд зөв дүгнэлт хийж, асуудалд бодитоор хандах чадвартай, харилцааны өндөр соёлтой, бусдыг ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах чадвартай байдаг нь тэдний давуу тал. Боловсрол бол хамгийн чухал. Учир нь боловсрол бүхний суурь болдог. Тэгэхээр бие даасан, хүчтэй хувь хүнийг нийгмийн хөгжил, эх орныхоо сайн сайхан, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд сонгох нь зүйтэй.
3. Үеийн үед нэг суудал дээр дархлагдсан хүмүүс сонгогдож байсныг бодвол энэ жил шинэ хүмүүс нэлээдгүй нэр дэвшиж байна. Тэдний нэг бол Б.Түвшин. Тэрбээр нэр дэвшигчдийн дунд ч шинэ, нийгмийн салбарт анхаарч ажиллах хүмүүсийн дунд ч шинэ. Гэхдээ шинэ бүхэн ямарваа нэг дэвшил авчирдаг учраас шинэ, шийдэмгий хүмүүсийг сонгох нь нийслэлчүүд бидний үүрэг гэлтэй.
4. Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл байдаг. Хэзээнээсээ л ийм байсан. Хүн эсвэл хөрөнгө нэмэгдэхийн хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэгтэй болдог. Үүнээс үүдээд л нягтлан бодогч, санхүүч гэдэг ажлын байрны тодорхойлолт үүссэн хэмээдэг. Хэрвээ аль нэг байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гарна. Тиймээс нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудалд хандахдаа төсвөөр мэргэшсэн эдийн засагч арай л өөр өнцгөөр хандах нь мэдээж. Нийслэлийг нэг байгууллага гээд харах юм бол Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч компани, банкийг төвөггүйхэн аваад явчихдаг Б.Түвшин энэ ажилд ч мөн түүртэхгүй биз ээ.
5. Монголын ирээдүй залуучуудаас шалтгаална хэмээн хүн бүхэн хэлж, ярьж буй. Тэгвэл Ардчилсан Намын ҮЗХ-ны гишүүн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Төсөв, санхүүгийн хорооны дарга, “Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт” (ММНБИ) -ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын Сэргээгдэх Эрчим Хүчний Холбоо”- ны Удирдах Зөвлөлийн гишүүн, “Оюуны спортын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, JCI Улаанбаатар салбар зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга, Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Завханчуудын спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн гээд олон нийтийн болоод нийгмийн идэвх шаардсан олон ажлыг Б.Түвшин толгой өвдөхгүй өдийг хүртэл хариуцан, гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс түүнийг залуучуудын манлайлал, тэргүүлэгч лидер хэмээн тодорхойлох нь зөв биз. Тиймдээ ч эрхэлсэн ажилдаа туршлагатай, нийгмийн идэвх зүтгэлтэй чанар нь түүнийг сонгох бас нэгэн шалтгаан болж байна.
Сэтгэгдэл ( 0 )