Өнөөдөр гадаадад амьдарч буй иргэдийн саналыг СЕХ-нд хүлээлгэн өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг өчигдөр Гадаад харилцааны яам,Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнууд  СЕХ-нд хүлээлгэж өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон  юм. Учир нь Вашингтонд хураасан санал уржигдар ирэх байсан ч нислэг саатсаны улмаас өчигдөр үдээс хойш иржээ. Гэхдээ хүлээж авсан саналаа гадаад харилцааны яамны тусгай хамгаалалт бүхий өрөөнд хадгалж, тээвэрлэхдээ битүүмжлэлтэй дугтуй бүхий саналын хайрцганд тусгай уутанд хийн дипломат шуудангаар авч иржээ. Тиймээс  өнөөдөр  39 Дипломат төлөөлөгчийн газар  2779 хүнээс хүлээн авсан саналаа  СЕХ-нд  албан ёсоор хүлээлгэж өгөх юм байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top