Сонгууль болж буйтай зэрэгцэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газраас нэр бүхий 13 хүнийг ажлаас нь халжээ. Тус газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн дарга О.Отгонсайхан, Сорьцын хяналтын хэлтсийн дарга Д.Анхбаяр, мэргэжилтэн Ч.Цогтгэрэл, С.Сүхбат, Хяналт шинжилгээ үнэлгээний албаны мэргэжилтэн Н.Төрболд нарын 13 хүн ямар хариуцлага алдсанаа ч ойлгоогүй аж. Ажлаасаа халагдсан хүмүүс төрийн албанд очихоосоо өмнө Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд хуулийн дагуу намаасаа татгалзсан байна. Тиймээс Ардчилсан намын гишүүн байсан нь тэдний төрд алба хаших эрхийг хасах шалтгаан болсон бололтой гэж үзэх хүн байна. Мөн “Ардын намынхан төрийн албанд зүзтгэгсдийг “Энэ аль намынх уу, манайх уу, дайсных уу” гэж үзэж ирсэн нь хэвээрээ байгаа юм байна” гэх нь ч байна.
Сэтгэгдэл ( 0 )