Архангайчууд ИЗНН-ыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Архангай аймагт ИЗНН-аас нэр дэвшигч Жигжидсүрэнгийн Хүрэлбаатар, Тогоочийн Наранцэцэг нар сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэллээ. Иргэний зориг, шударга ёсыг эрхэмлэн, байгаль орчноо хамгаалж, ногоон  ирээдүйг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг намын бодлогоо хүндэтгэн аймгийн Байгаль Орчны Газраас гараагаа эхэлж,  худалдааны төв, зах, гандан хийд зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар  явж,  иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, үзэл бодлоо хуваалцлаа. Экологи, хүний эрхийн асуудал хурцаар тавигдах болсон энэ үед цагаа олсон, бодитой мөрийн хөтөлбөр дэвшүүлж буй нутгийн уугуул иргэдээ Архангайчууд халуун дотноор тосон авч, амжилт хүсч байлаа.

Ж.Хүрэлбаатар, Т.Наранцэцэг нар  сонгуулийн сурталчилгаагаа хийхээр нутгийнхаа наран ургах зүгт орших Хашаат сумыг зорьсон байна. Тэд нийт 18 сумаар аялж, сонгогчидтой уулзана.

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Архангай аймагт ИЗНН-аас нэр дэвшигч Жигжидсүрэнгийн Хүрэлбаатар, Тогоочийн Наранцэцэг нар сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэллээ. Иргэний зориг, шударга ёсыг эрхэмлэн, байгаль орчноо хамгаалж, ногоон  ирээдүйг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг намын бодлогоо хүндэтгэн аймгийн Байгаль Орчны Газраас гараагаа эхэлж,  худалдааны төв, зах, гандан хийд зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар  явж,  иргэдийн санал сэтгэдлийг сонсон, үзэл бодлоо хуваалцлаа. Экологи, хүний эрхийн асуудал хурцаар тавигдах болсон энэ үед цагаа олсон, бодитой мөрийн хөтөлбөр дэвшүүлж буй нутгийн уугуул иргэдээ Архангайчууд халуун дотноор тосон авч, амжилт хүсч байлаа.

Ж.Хүрэлбаатар, Т.Наранцэцэг нар  сонгуулийн сурталчилгаагаа хийхээр нутгийнхаа наран ургах зүгт орших Хашаат сумыг зорьсон байна. Тэд нийт 18 сумаар аялж, сонгогчидтой уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top