“Шударга-сонгууль 2012”-оос Сү.Батболд, Д.Хаянхярваа нарт асуулга тавилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр “Улс төр мэдээллийн төв”-д “Шударга сонгууль-2012” хуульчдын хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Сү.Батболд, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт асуулга тавилаа. Тэд 2008 оны сонгуульд өрсөлдөх намуудын бэлэн мөнгө, хувьцаатай холбоотой амлалт болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн талаар голчилж ярилцсан юм. Тус асуулгыг тавих тухайд:

1. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн эх орны хишиг хувийг сонгуулиас өмнө олгох боломжтой эсэх?

2. Хэрэв боломжтой бол санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж олгох боломжтой вэ?

3. Ийнхүү санхүүгийн эх үүсгэвэр босгон олгож байгаа нь Монгол Улсын эдийг засагт ямар нэгэн хор хохирол учруулж байгаа эсэх?

4. Эх орны хишиг хувь олгохтой холбоотойгоор бэлэн мөнгийг иргэдэд тараах ажилд гадаад болон дотоод өр хэчнээн авсан бэ?

5. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад болон дотоод өр авлага хэчнээн байгаа вэ?

Эдгээр асуулгад телевизийн нэвтрүүлэг, албан бичиг зэрэг аливаа хэлбэрээр ард иргэдэд 2012 оны зургадугаар сарын 20-ны дотор хариулт өгнө үү гэсэн байна.

Хэрэв заагдсан хугацаанд ард иргэдэд ямар нэгэн хэлбэрээр мэдээлэл өгөөгүй тохиолдолд улс төрийн тэмцлийн дараагийн арга хэмжээг авах болно гэдгийн анхааруулсан юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top