Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Завхан аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Говь-Алтай аймагт өчигдөр ажилласан Ардчилсан намын дарга Завхан аймгийг зорьжээ. Тэрбээр яг одоо Улиастай хотод иргэдтэй уулзалт хийж, Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм байна.

Ардчилсан намын дэвшүүлсэн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр нь ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван дэд хэсгээс бүрдэж буй. Түүн дотроо иргэн бүрээ ажилтай орлоготой, олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхүйц болгохын төлөө хамгийн гол бодлогоо чиглүүлээд байгаа юм. Гэхдээ Ардчилсан намын хүн рүүгээ чиглэсэн эл бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй, тэр дундаа Завханчууд Я.Санжмятав, Ц.Шинэбаатар нарыг хамтад нь сонгож байж Ардчилсан намын бодлого бүрэн дүүрэн хэрэгжинэ гэдгийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг илэрхийлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top