Баянзүрхчүүд Б.Мөнхбаатарыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын Сонгуулийн 22 тойрог, Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас Нийслэлийн орлогч Б.Мөнхбаатар нэр дэвшиж байгаа. Хотын Зам тээвэр, барилга хот байгуулалт хариуцсан залуу дарга 2008 онд тус дүүргийн даргаар ажиллаж байсан бөгөөд дүүргээсээ Нийслэлийн Иргэдийн Хуралд сонгогдсон байв. Б.Мөнхбаатар дарга Нийслэлийн орлогч даргаар ажиллахдаа хотын түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, цөөнгүй зам барьж ашиглалтад оруулсны нэлээдгүй хэсэг нь Баянзүрх дүүрэгт байдаг аж. Мөн иргэдэд амин чухал хэрэгтэй хотын нийтийн тээврийн 50 гаруй шугамыг шинээр нээх болон өргөтгөж дүүргийнхээ иргэдээс өндөр үнэлгээ авч байсан учраас дүүргийн иргэд нь дэмжиж байгаа гэнэ. БСШУЯ буюу хамгийн оюунлаг, хүн төрөлхтөнийг нэгтгэдэг агуу салбараас ажлынхаа гарааг эхэлсэн Б.Мөнхбаатар тус яаманд ажиллаж байхдаа оюутнуудыг гадаадад сургах чиглэлээр бусад улс орнуудтай хамтран ажиллаж, баклавар, магистр, дэд эрдэмтэн, эрдэмтэдээ өндөр хөгжилтэй улс орнуудад бэлтгэх олон баримт бичгийг боловсруулан залуучуудад шинэ гарц нээж байсан нь саяхан. Түүнд дүүргийн иргэд нь ам сайтай байдаг бөгөөд олны итгэлийг олж бас дааж чаддаг, хүнтэй ажиллах эв дүй сайтай залуу гэцгээж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top