Сэлэнгэчүүд ИЗНН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ИЗНН-ынхан газар тариалангийн өлгий нутаг болсон Сэлэнгэ аймагт ажиллаж байна. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, ИЗНН-ын дарга Ñ.Дэмбэрэл, намын Нарийн бичгийн дарга Энхболд болон нэр дэвшигч Ä.Тунгалаг, Ð.Лхагвадулам нар өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол сумдад ажиллаж, иргэдийн санал бодлыг нь сонслоо. Уулзалтад сум тус бүрт 300 гаруй иргэд оролцож ИЗНН-ын дэвшүүлж буй “Амьдрал” мөрийн хөтөлбөрийг амьдралд ойрхон, заавал засч шинэчлэх ёстой нийгмийн тулгамдсан асуудлыг багтаасан байна хэмээн сайшааж байв. УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт ИЗНН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбат болон П.Баянжаргал нар оролцож байгаа юм. Эдгээр залуус нь  намын бодлогыг боловсруулахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг удирдах ажилтны нэг юм. Ялангуяа, нэр дэвшиж буй Г.Ганбат нь Иргэний Зориг намыг үүсгэн байгуулсан залуусын нэг бөгөөд эзэмшсэн мэргэжил, ажилласан дадлага туршлагараараа салбартаа толгой цохиж буй Сэлэнгэ нутгийн унаган хүү юм. Уулзалтын үеэр иргэд “Одоо энэ олигархижсан төрд хүчтэй гуравдагч хүчин хэрэгтэй гэдэг утгаар нь ИЗНН-ыг дэмжиж байгаа. Танай намаас нэр цэвэр, итгэл даах залуус дэвшиж байгаад баяр хүргэе” хэмээв. Мөн иргэн Х.Наран “Зүүнхараа хотод амьдрал хэцүү байна. Архидалт маш их байна. Дээрээс нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ маш муу. Ялангуяа, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй юм” хэмээн орон нутагт тулгамдаж буй асуудлыг шүүмжилж байв. Иргэдийн асуултад ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Манай нам 2004 оны сонгуулиар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн баталгааны сан байгуулна гэж амалж байхад иргэд “Төр хувийн хэвшлийнхэнд зүгээр мөнгө өгөхгүй. Бүтэхгүй биз” гэж тоймжиргүй хандаж байлаа. Одоо тэгвэл жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн баталгааны сангийн тухай хууль батлагдаж, ажил хэрэг болжээ. Энэ нь ИЗНН-аас хэлсэндээ хүрдэгийг нотлох байх. Харамсалтай нь жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчдийн авах зээлийн ихэнхи хувийг том зээлдэгч буюу төрийн дэмжлэггүйгээр зээл авах боломжтой иргэд эзэлж байна. Энэ нь зээл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна гэсэн үг. Дээрээс нь орон нутагт гэхээсээ илүү нийслэлд энэ зээлийн ихэнхи хувийг олгожээ. Үүнд өөрчлөлт хэрэгтэй” гэж тодотгож байв. Уулзалтын талаар ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн Ð.Лхагвадулам “Сэлэнгэ аймгийн иргэд биднийг маш халуун дотноор хүлээж авлаа. Иргэд намын дарга нараас Монголын өнөөгийн дэийн засгийн байдал болон цаашид яах ёстой тухай асуухаас гадна эрх баригч намуудыг шүүмжилж байна. Тухайлбал, намууд монголчуудын өнөөгийн амьдралыг мартсан мэт хаа байсан арван жилийн дараа биелэгдэх боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Харин ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөр иргэн, өрх гэр бүл, улс төр гээд тодорхой чиглэсэн учраас хэрэгжих боломжтой гэж харж байгаа шүү. Бид ИЗНН-ыг сонгох болно. Харин та нар итгэлийг маань дааж ажиллаарай. Монголын улс төрд нэр цэвэр улс төрийн хүчин төрийн эрхийг барих цаг болсон гэж хэлсэн” хэмээн ярилаа. Ñýëýíãýä íýð äýâøèæ áóé íýð äýâøèã÷äèéí òóõàé ºã¿¿ëáýë, Г. Ганбат нь 1973 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 1984 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бага сургууль, 1991 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. 1991 онд ОХУ-д Хоршооллын худалдааны Дээд сургуульд элсэн суралцаж 1996 онд эдийн засагч, аж ахуйн үйл ажиллагааны хяналт шалгалт мэргэжил эзэмшсэн байна. Түүний хөдөлмөрийн гарааг дурдвал, 1996-2000 онуудад “Техникимпорт” ХК-д маркетингийн мэргэжилтэн, нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажилласан. 2000-2005 онуудад Орхон аймгийн Иргэний Зориг Намын хорооны даргаар, 2005-2008 онуудад ИЗН-ын Хэрэг эрхлэх газарт Намын байгуулалтын хэлтсийн дарга, 2008 оноос өнөөг хүртэл ИЗНН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Иргэний Зориг Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай. Õàðèí Пунцагийн Баянжаргал нь 1960 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 1968 онд Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 10-н жилийн 1а ангид элсэн орж 1978 онд 10а ангийг сурлага хүмүүжлийн онц сайн дүнтэй төгссөн. Сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг байсан. 1978 онд Дархан хотын АУДуС –д элсэн орж 1980 онд хүүхдийн сувилагч мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сэхээний сувилагчаар ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар 1982 онд нийслэлийн АУДэС –д элсэн орж 1988 онд Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Ам бүл гурав. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Том хүү Т.Цэлмэг нь “Соёл-Эрдэм” дээд сургуулийн оюутан бол  бага хүү Т.Дөлгөөн нь  ОХУ–ын Москвагийн Боловсролын Их Сургуулийн оюутан. Тэрээр хүний сайн чанарыг эрхэмлэж, хүнийг маш их хүндэтгэдэг бөгөөд ном унших, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах дуртай нэгэн юм. ИЗНН-ынхан ирэх өдрүүдэд Дархан, Булган аймагт ажиллах юм байна.

Б.Манлайбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top