Баянзүрхчүүд сонголтоо хийсэн, тараах материал хэрэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн дундаас ахмадуудын дэмжлэгийг хамгийн ихээр хүртсэн хүн бол Ж.Батзандан гэгдэж байна. Сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн оршин суугч, өндөр настан У.Доржпалам миний хүүгээс ялгаа юу байхав хэмээн Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батзанданг "өмөөрөнгүй” дэмжин, сэтгэлийнхээ үгийг хэлжээ. Тэрээр Баянзүрх дүүргийнхэн Батзандангийн шударга, зарчимч чанарыг нь үнэлэх хэрэгтэй. Түүх хүнийг төрүүлдэг, сүүлийн үеийн залуус дундаас өөрийнхөө үзэл бодлоо хурц дайчнаар илэрхийлдэг  шударга залуугаа сонгоно. Энэ залуугийн хийсэн санаачилсан зүйлс багагүй харин цаашид хийх зүйл их гэдэгт итгэлтэй байгаа учраас Монголоо өмөөрч, Монголчуудаа өмгөөлж чадахаар Ж.Батзандан бол бидний сонголт хэмээн урмын сайхан үг хайрлалаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top