Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэгч энэ эрхэм өөрийгөө ариухан энхийн цагаан тагтаа гэж мэдэгдсээр байгаа билээ. Харин нийтлэлч П.Дүгэр түүний хэчнээн муухай, хар хэрээ шиг хүн болохыг нь өөрийнхөө шугамаар судлаад илчилсэн байна.
Түүний хэлж байгаагаар экс Ерөнхийлөгчийн том хүү Э.Батшугар нь АНУ-д гурван хаустай, эхнэр О.Цолмонгийнх нь нэр дээр асар үнэтэй байр Лондонд байдаг гэдгийг 24tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тодруулбал П.Дүгэр: “Э.Батшугар гэдэг хүн АНУ-ын Калифорни мужийн Геркулес хотын Топаз-ийн 124 (124 Topaz Court, Hercules CA 94547)-т 4 давхар хаустай. Энэ хаус нь унтлагын 4 өрөө, ариун цэврийн 3 өрөөтэй, 2060 ам дөрвөлжин фийт буюу 630 кв.м хэмжээтэй хааны ордон шиг л саруулхан өргөө. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 773 мянган доллар. Үл хөдлөх хөрөнгийн үнэ оргилдоо хүрч байсан үед 850 мянган доллараар үнэлэгдэж байсан байна. Массачусеттсийн Уолтем хотын Staerns Hiil 5006 хаягтай байшинг олоод өндөр үнэтэй энэ байр хэнийх вэ гэдгийг нь асуучих. Яг энэ хотдоо Staerns Hiil 2909 хаяг дээр мөн л тэр хүн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм. Энэ ноёнтон бол Энхбаярын Батшугар” хэмээсэн байна.
Хэрвээ судлаачийн ярьж байгаа үнэн бол 25 настай хүн энэ их хөрөнгийг бор зүрхээрээ босгоно гэж байхгүй. Босгосон бол тэр хүн дэлхийн түүхэнд бичигдэхээр “суут ухаантан” болж таарна. Тэгэхээр Э.Батшугар аавынхаа дэмжлэгээр эсвэл эцгийнхээ хөрөнгийг нуун дарагдуулах зорилгоор энэ хөрөнгийн эзэн болж таарлаа.
Үүгээр ч зогсохгүй М.Энхсайхан, Н.Энхбаяр нар Бүх ард түмний их хуралдай дээр “С.Баярын толгойг шонд дүүжлэе! Ерөнхий сайдыг цаазлая! Цуст тэмцэлд уриалж байна! Өөрийн шүүх байгуулъя!” гэж уриалснаас харвал хэчнээн аймшигт “хар хэрээ” болохыг ухамсарлав.
Үнэндээ экс Ерөнхийлөгчийг ийм баян хүн гэж бодсонгүй, ард түмнийг мунхартал хуурч байсныг ойлгосонгүй...
Э.Мөнгөн
Сэтгэгдэл ( 2 )
Н.Энхбаяр болон МАХН-ыг бүтэн 4 жил боорлолоо. Барилаа, хорилоо, гүтгэлээ, гутаалаа одоо болимоороо. Энэ удаагийн сонгуульд МАХН ялбал өшөө олон оффшор данс илэрч социализмын үед бидний бүтээсэн баялаг хаана байгааг дэлхийгээрээ олж мэдэх болно. Харин МАХН 2016 оны сонгуульд олонхи болох аваас Монголоос олон хулгайч гадаадад зугтан гарч, саарал ордон нэг цэвэршиж, ард нийтээрээ ариутгал хийх байхаа.
Enhbauaraas ilvv tom bauachyyd zasag*****olon baigaag odoo uahbe? adilhan shalgaj horiochee yls orniig hoosolj dyysaad zygtaachihna daa tvrvvch ne BAUAR bna. Asar vnetei hays awsan bna shvv dee ulsiin hurunguur l awaash dee