Н.Энхбаярыг шүүх хурал дахин хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал нөгөөдөр болох байсан ч мөн л хойшлохоор боллоо. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын өмгөөлөгч Н.Оюунбилэг сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр нөгөөдөр болох шүүх хуралд ирж амжихгүй гэнэ. Тиймээс Н.Энхбаяр өөрийн өмгөөлөгчөөс татгалзан өмгөөлөгч н.Сарангэрэлийг сонгожээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнх: “Н.Энхбаяр болон өмгөөлөгчид нь хэрэгтэй танилцах хугацаа өгөх болсон. Тэгэхээр  энэ сарын 21-нд болох шүүх хурал хойшилж байгаа бөгөөд ирэх сарын эхээр тов нь гарна” гэж мэдэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top