Өнөөдөр үдээс хойш Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын иргэд сонгогчидтойгоо МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтанд тус хорооны иргэд нийтээрээ оролцож нэр дэвшигчээс асуулт асууж, харилцан ярилцаж хийсэн бүтээсэн бүхэнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Хүн амынхаа тоогоор нийслэл хотдоо нэгдүгээрт ордог тус дүүргийн хувьд ихээхэн онцлогтой. Түүнчлэн хотын захдуу байрлалтайгаас гадна. Нийт айл өрхийнх нь 80 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг дүүрэг.
Сонгинохайрхан дүүрэгт өмнөх сонгуулиар түмний итгэлийг өвөртлөн төр түшилцсэн эрхмүүд цагаан зээр шиг цахилаад алга болсон нь иргэдийн дургүйцлийг хүргэж орхижээ. Тиймээс энэ сонгуулиар хөрс шороогоо мэддэг, хэлэх үгтэй хийсэн ажилтай хүнээ дэмжинэ гэж Сонгинохайрханчууд нэр дэвшигч Д.Сумъяабазарт амжилт хүссэн юм.
Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд иргэд, сонгогчдийн идэвх эрс ихсэж , нэг хороонд зохиосон уулзалтанд гэхэд тухайн хорооны иргэд сонгогчид цөмөөрөө оролцож байгаа нь тухайн нэр дэвшигчийг хэр рейтинг өндөртэй байгаа илтгэж байна. Сонгинохайрханчууд бүх нийтээрээ Д.Сумъяабазарыг дэмжиж тус тойрогт тэрээр ганцаараа өнгөлж эхэллээ.
А.ТЭМҮР