Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1,2,3,21,27-р хороодод Ардчилсан намаас нэр дэвшигч
Наваанцэдэнгийн Энхбат гэж хэн бэ?
Хүмүүс Н. Энхбатын мөн чанарын тухай...
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Ж. Мөнхбат: Цаадах чинь гүйлгээ ухаан сайтай, аюулын зарчим ч юм л даа
Миний дүү сайн хүү байгаа юм. Хамаатан садан бидэндээ элэгтэй, тустай хүү. Цаадах чинь гүйлгээ ухаан сайтай, аюулын зарчим ч юм л даа. Өөрийн санал бодлоо тодорхой илэрхийлж чаддаг, аливаа асуудалд шудрага ханддаг. Миний дүү эх оронч сэтгэлтэй хүн. Энхбат нь эх орныхон хөгжилд доривтой хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэж байна. Дүүдээ амжилт хүсье!
Сансар хорооллын ууган оршин суугч, Гавьяат барилгачин Ч. Шархүү:Зөв шийдэл олох чадвартай, ухаалаг, манлайлагч залуу
Би Энхбаттай 2008 оноос эхлэн Улаанбаатар нисэх онгоцны шинэ буудал барих төсөл дээр хамт ажиллаж байгаа. Хүмүүсийн санааг нэгтгэж, аливаа юманд зөв шийдэл олох чадвартай, ухаалаг, манлайлагч залуу. Тэрээр хувийн зохион байгуулалт сайтай, ямагт төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь амжуулдаг. Түүний гардан хийж гүйцэтгэсэн ажлууд нь ямагт сайн чанартай, зөв ажил болсон байдаг тул олон хүний талархалыг хүлээдэг.
Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Пентатоник Академийн Ерөнхийлөгч
Б. Долгион: Хотын хөгжил ямар байх ёстойг цээжиндээ багтаачихсан яваа
Би Энхбатыг хар багаас нь мэднэ, би ахтай нь найз юм л даа. 40 мянгатад дугуй унаад явдаг сэргэлэн хүү байсан. Одоо тэгэхэд 5 хүүхдийн эцэг болчихсон, дөлгөөн, буурь суурьтай залуу болчихсон улс орныхоо төлөө зүтгэхээр сэтгэл зүрхээ зориулж явааг нь хараад баярлаж явдаг. Ёстой л унаган хотын хүүхэд дээ... Ийм том нисэх онгоцны буудал барьж байгаа юм чинь хотын хөгжил ямар байх ёстой, хорооллууд нь яаж тэлэх ёстой нүдэнд нь харагдаж цээжинд нь багтаж байгааг нь түүнээс би мэдэрсэн...
Нийслэлийн 10-н жилийн 2-р сургуулийн ангийн найз Д. Тэмүүжин
Бид нар 10-н жилийн сургуульд байхад Энхбатыг шулуун шудрага зангаас нь болж ангийн даргаар сонгож байсан. Олон нийтийн ажилд цаг үргэлж идэвхи зүтгэл гаргаж байсан. Түүнийг сургуулийн андууд дундаа дайчин, санаачлага сайтай, манлайлагч гэж үнэлдэг. Одоо ч найз нөхөд, хамт олныхоо дунд шудрага, дайчин зангаараа нэртэй.
Сэтгэгдэл ( 0 )