Иргэний хөдөлгөөний нам эдийн засгийн эрх чөлөөг бий болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнгөрсөн хугацаанд амьдрал сайжралгүй 22 жилийг үдлээ. Өнөөгийн эдийн засгийн бодит байдлыг үнэнээр нь мэдэх юм бол мухардалд орсоноо ойлгож хөгжлийн стратеги бодлогоо өөрчлөхөөс өөр замгүй болно. Энэ мухардлаас гарахын тулд  шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн шинэ үзэл санааг баримтлан бүс нутгийн худалдаа интегралчлалд идэвхитэй оролцон транзит тээвэр хийхээс өөр гарц үгүй билээ. 

Иргэний Хөдөлгөөний Намын зорилго:

Өвөг дээдсийнхээ оюуны болон эд баялгийг тээгч их гүрний ашиг орлогын уурхай болсон  Торгоны замын уламжлалаас суралцан өнөөгийн даяаршлын нөхцөлд шинэ арга ухаанаар сэргээн хөгжүүлж тээвэрлэгч дамжуулагч улс болох эрхэм зорилгыг хэрэгжүүлэх явдал юм.

Эрх баригчид маань 5-р цахилгаан станц барихыг 20 жил мөрөөдсөн. Энэ нь  1 тэрбум долларын өр үүсгэж  өнөөгийн үнэ 2 дахин өсч   1 квт-ын үнийг  12 дахин өсгөж 150 төгрөгт хүргэн  цахилгаан станц барьсан зардал нь 30 жилийн дараа л нөхөгдөх  болно.

Иргэний Хөдөлгөөний Намын мөрийн хөтөлбөрт тусгасан Орос, Хятадыг холбосон цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг богино хугацаанд 350 сая долларт багтаан ашиглалтанд оруулсанаар зардлаа 2 жилд нөхөн, айл өрхийн 1 квт цахилгааны үнийг 20 төгрөгнөөс доош  бууруулна. Сард 40000 төгрөг төлдөг байсан айл 10000 төгрөг төлдөг болно. Ингэснээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, иргэдийн амьдрал, улсын эдийн засгийн хөгжил эрс сайжирна.

Тодруулбал энэ нь их хэмжээний цахилгаан эрчим хүчийг Эрхүүгээс 20 төгрөгөөр авч Хойд хятадад 100 төгрөгөөр зарах өндөр ашигтай худалдаа юм. Үүний адилаар дамжуулах хоолойнуудыг тавьсанаар Монгол улс эрчим хүч, газрын тос, хийг  их хэмжээгээр худалдан уул уурхайгаас илүү ашиг олох дундрашгүй орлогын эх үүсвэртэй болж  өөрийн иргэдээ хямд үнэтэй цахилгаан, хий, бензин шатахуунаар бүрэн хангаж эрчим хүч энергийн хомсдлыг төгс шийдэх боломж нээгдэнэ. Эрчим хүчний асуудлаа шийдэхгүйгээр Оюу толгой, Таван толгойн уурхай, Сайн шандын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, хотын утаа, олон арван мянган үйлдвэр, ядуурлыг бууруулж  эдийн засгийг сайжруулах амлалтууд нь хий хоосон мөрөөдөл болно.

Эрчим хүчний хямд эх үүсвэртэй болсоноор үйлдвэрлэл хөгжиж, жишээ нь 70 долларт зарагдаж буй нүүрсийг боловсруулан 450 долларт зарах нөхцөл бүрдэж санхүүгийн хуримтлалтай болно.

Монголын баялгаас бий болсон гадаададын банкинд байршиж буй хуримтлалыг дотоодын банкуудад байршуулснаар санхүүгийн 2 дахь хямд эх үүсвэр бий болно.

Энэ нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих банкны зээлийн хүүг жилийн 2-3 хувьтай болгох, үйлдвэрлэл бизнесийг дэмжих зээлийн хүүг жилийн 3-5 хувьтай олгох боломжийг олгоно.

Иргэдээ цалин, мал, газар, орон сууц барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтаас банкуудад эрсдэл учруулахгүйгээр чөлөөлнө.

Үүний үр дүнд ажлын байр олноор бий болж иргэдийн амьдрал дээшлэн төрөөс хамааралгүйгээр олон арван мянган үйлдвэр аж ахуйнууд цэцэглэн хөгжинө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top