Өнөөдөр Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Хотын дарга асан Г.Мөнхбаяр нар “Ийгл” телевизээр халз мэтгэлцээнд орох гэнэ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гэр хорооллыг амины орон сууцаар хангаж байж хотыг хөгжүүлнэ. Айл бүрийн хашаа руу инженерийн шугам татаж, газрыг нь өмчлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэрээр өчигдөр Хан-Уул дүүргийн Зайсан толгойд амьдардаг гэр хорооллын иргэдтэй уулзаж ярилцсан юм. Иргэд гишүүний саналыг дэмжиж байгаа бөгөөд даруйхан ажил хэрэг болгож, хаягдсан гэр хорооллын гудамжинд гэрэл тавьж, амины орон сууцтай болгох зэргээр дэд бүтцийн асуудлыг шийдэхийг хүсч байгаагаа хэллээ.
Хотын Засаг даргын төлөөх суудалд АН, МАН-аас өрсөлдөж байгаа тэдний яриа хэр үнэн бодитой болохыг өнөөдөр харж болох юм байна. Тэдний төлөвлөгөө хотыг хөгжүүлэх бодит төсөл байж чадах эсэхийг тус дүүргийн иргэд тунгаан үзэх байх аа.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )