Би Г.Уянгааг баривчилсандаа харамсдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Ард түмний төлөө 12 жил тасралтгүй тэмцэж, Ард түмний холбооны Г.Уянга хэмээн хүндлэгдсэн Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт “МАХН-МҮАН-ны Шударга ёс” эвслээс нэр дэвшиж буй Г.Уянгад сонгогчид ихээхэн найдвар тавьж, дэмжихээ илэрхийлж байна. Г.Уянгын тэмцлийн дүнд Монголын 2,8 сая иргэн 2,8 их наяд төгрөг авчээ. Энэ бол Монголын иргэн бүр сая төгрөг авсан гэсэн үг.  Тэрээр 12 жилийн турш ард түмний эрх ашгийг хамгаалан тэмцэхдээ олон бэрхшээлийг туулан гарсан билээ. Чингэлтэй дүүргийн 14-р хороонд уулзалт хийх үеэр нэгэн сонгогч их сонирхолтой зүйл ярьжээ. Цагдаагийн албанд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан Ц.Батзул гуай ингэж ярив. “Одоогоос арав шахам жилийн өмнө цагдаа байхад манай хэлтэст“Г.Уянга сурвалжлагчийг баривчил” гэсэн тушаал ирсэн. Тэр үед энэ жижигхэн шар хүүхэн ямар ядаргаатай юм бэ? гэж бухимдаж уурласандааби өөрөө энэ гарыг нь мушгиад баривчилж, автобусанд ачиж байлаа. Одоо битүүндээ их харамсдаг юм, ашгүй энд таарч сэтгэлээ нээх бололцоо олдлоо. Гарыг нь мушгиад баривчилж байсан тэр жижигхэн сурвалжлагч маань өнөөдөр ядарсан, эрх мэдэлтнүүддээ дарлагдсан иргэд бидний төлөө ихийг хийсэнтүмэндээ хүндтэй хүн болжээ. Энэ хүний тэмцэл, хүч хөдөлмөрийн үр дүнгээр бид төрөөс хэдэн төгрөг авч амьдралаа залгуулж байна шүү дээ, төрийн албанд насаараа зүтгэсэн миний багахан тэтгэвэрт энэ бүсгүйн тэмцэж олж өгсөн мөнгө их нэмэр болдог” хэмээн дурсан ярьлаа.

Тэрээр мөн “Би саяхан ажлаар Өмнөговь яваад ирлээ. Хуучин Ерөнхийлөгчийн “Тэнгэрийн цаг” гэдэг номыг мэднэ. Гэтэл тэнд ийм нэртэй компани нүүрс зөөж байна. Газар нутаг маань сүйдэж баялгаа цөлмүүлж байна. Үүнийг манай Г.Уянга эртнээс бидэнд хэлж сануулж, уриалан тэмцэж байсныг одоо л ард түмэн харж байна. Тэр их баялгийг шударга хуваарилах эхлэлийг тавьсан энэ жаахан бүсгүйгээр би бахархаж явдаг, дэмжинэ ээ” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top