Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Г.Уянгыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай “Ард түмний Уянга, авилгачдын аянга” хэмээн тодорхойлсон нь энгийн нэг холбоо үг байсангүй. Харин тухайн хүний жинхэнэ мөн чанарыг илэрхийлсэн байж. Өнөөдөр иргэн бүхэн Г.Уянгын тэмцэл, ялалтын үр шимийг хүртэж Монгол түмэн 2,8 их наяд төгрөгийг гар дээрээ бэлэн авч чадлаа.
Г.Уянга сонгуулийн үед ард түмний төлөө санаа зовнигч болж жүжиглээд сонгогдсон цагаасаа иргэдээ мартаж идэж уухыг эрхэмлэдэг эрх баригчдаас эрс өөр хүн юм. Үүнийг нь ард түмний төлөө хийсэн, үр дүнгээ өгсөн олон тэмцлүүд нь гэрчилнэ.
Өнгөрсөн сонгуулиар МАН нэг сая таван зуун мянга, АН нэг сая төгрөгийг ямар ч асуудалгүйгээр бэлнээр тараана хэмээн амлаж ялалт байгуулсан. Гэтэл сонгуулийн дараа өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Ингэж хэлэхдээ тэд өөрт нь итгэсэн иргэдээсээ эмээхийн оронд басамжлан, үл тоомсорлон, аргалаад амлалтаа биелүүлэхгүй өнгөрөхийг завдсан. Харин үүний эсрэг Г.Уянга эмэгтэй хүнээс гарамгүй их тэвчээр, зориг, зүтгэл гаргаж өөрийнхөө төлөө юм шиг ард иргэдээ хамгаалж тэмцсэн. Өлсгөлөн зарлан, амь насанд халдаж байхад ч, бие давхар байхдаа ч эрх баригчдыг шаардаж иргэдийнхээ төлөө тэмцэж явсан. Эцэстээ Г.Уянгын шударга тэмцэл үр дүнд хүрч, Монголын ард түмэн энэ эмэгтэйн хүчээр эхлээд 50 мянга, 70 мянга дараа нь сар бүр 21 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон, өндөр настай иргэд нэг сая төгрөгөө авсан, авч байна. Мөн цалин тэтгэвэр, тэтгэмж гурав дахин нэмэгдэж, оюутан бүр хоёр жилийн хугацаанд 500 мянган төгрөг, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
МАНАН-гийн Засгийн газар Монголын төрийг барьж байгаа энэ үед баялагийн тэгш хувиарлалт алдагдаж баялгийн 98 хувийг хүн амын хоёрхон хувь нь эзэмшиж байна. Харин хүн амын 98 хувь нь баялгийн дөнгөж хоёрхон хувийг хувааж хэрэглэж байна. Баялгийн тэн хагасыг хүн амын нэг хувь буюу 27500 орчим иргэн, 256 гэр бүл авч байна. Энэ шударга бус хуваарилалтыг таслан зогсоохын төлөө Г.Уянга 2012 оны их хурлын сонгуульд 24-р тойргоос нэр дэвшиж байна. Иргэдийнхээ төлөө эрсдэл бүхнийг үл хайхран тэмцэх дайчин эмэгтэйд итгэн сонгож, хамтдаа Монгол улсаа хамгаалан үлдэж, үндэстнээ хөгжүүлж амьдрах цаг ирэх эсэхийг энэ сонгуулиар шийднэ. Г.Уянга бол эх орныхоо төлөө тэмцэж байсан домогт эмэгтэйчүүдтэй адил гавъяа байгуулсан мөн цаашид ч байгуулах зоригтой, дайчин эмэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )