Төрд байгаа хүнд ард түмнээ гэх сэтгэл л чухал гэж Чингэлтэй дүүргийн иргэд ярьж байна.“МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслээс АНАТХ-ны Ерөнхий зохицуулагч Г.Уянгыг нэр дэвшиж ирсэнд иргэд баяртай байгаагаа илэрхийлж байна. Тус дүүргийн 17-р хорооны иргэн Х.Сүхбаатар “Г.Уянга бол монголчуудын төлөө ихийг хийсэн, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч эмэгтэй. Түүнийг Монголын төрийг сайнаар өөрчилж чадах хүн гэдэгт би эргэлздэггүй. Тийм болохоор ард түмний элч, ядарсан ард түмэн бидний аврал болсон Г.Уянгыг манай хорооны иргэд дэмжиж байна гээд түүний амь өрсөн тэмцэж авч өгсөн мөнгөөр бид хоёр жил ядаж л хоосон хононо гэж санаа зовсонгүй амьдарлаа. Амьдрал ийм л байдаг. Цаашид Уянга маань бидний төлөө зүтгэж амьдралыг маань сайжруулах хүн. Хамгийн гол нь төрд байгаа хүмүүст сэтгэл дутаж байна. Манай Уянга ард түмнээ гэх сэтгэлтэй хүн” гэхэд иргэд нэгэн дуугаар “Г.Уянга мандтугай” уухайлж дэмжлэгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )