Хар сарнай Амараа сонголтоо хийжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

 


Монгол үндсэний үзэл гэдгийг хамгийн тодоор үлгэрлэн харуулдаг урлагийн од бол Хар сарнай хамтлагийн Амараа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.Түүний сонголт байнга  эх орныхоо төлөө, Монгол нутгийнхаа төлөө байдаг бөгөөд дэлхий хавтгай болж байгаа энэ үед Монгол нутгийнхаа эзэн хэвээр үлдэх  хамгийн зөв арга бол Монголоо  гэсэн  цохилох зүрхтэй байхаас гадна ирж ажиллаж байгаа гадаадынханаас илүү мэдлэг боловсролтой, ажлын чадвартай, тэднийг буюу өөрөөр хэлбэл биднийг уусгах аюул дагуулж байгаа дайснаа сайн мэддэг байх явдал гэж бидний залуус  ойлгож байх явдал хэмээн үздэг байна.

 

Тиймдээ ч Амараа энэ сонгуулиар  өөрийн үзэлдээ үнэнч байж өөрийн амьдран суугаа Баянзүрхэд нэр дэвшигчдээс Б.Мөнхбаатарыг сонгож түүний сурталчилгааг хийж байна.Дэлхийд ноёлж байгаа барууны соёлын үрийг тавьсан Англид суралцаж тэдний соёл, сэтгэх арга барил, ажилд хандах хандлагыг судалж суралцаж ирээд Монголын төрд яам, нийслэл, дүүрэгт нь ажиллаж  туршлага хуримтлуулсан, бидний төлөө чин сэтгэлээр ажиллах  нэр цэвэр, нас залуу гэсэн шалгууруудаар тэрээр Б.Мөнхбаатарыг сонгосон байна.

 

Б.Саруул


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top