Ж.Сүхбаатарын сурталчилгааны нэвтрүүлэг тойрог гэлтгүй таалагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч МАН-ын шилдэг сэхээтэн залуу Ж.Сүхбаатарын өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээсэн болон хувь хүнийх нь төлөвшил хүмүүжил, эрдэм оюуныг МАН төдийгүй улс төрийн өөр хүчнийхэн ч хүлээн зөвшөөрдөг болсонд Дарханчууд сэтгэл хангалуун өөр зуураа ярилцаж суух болжээ.

Түүний сурталчилгааны нэвтрүүлэг орон нутгийн болон үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг сувгуудаар гарсан даруй сонгогч олон үнэхээр ард түмний танхимд шударга ёсны дуу хоолой болж өөрийн нам гэлтгүй улс төрийн өөр хүчнийхэнтэй ч тэрхүү жанжин шугамын төлөө нөхөрлөж чаддаг “Ардын хүү” гэж хол, ойргүй ярилцаж, Монголын төрд хэрэгтэй хүн гэдэг тоонд хэдийнээ багтах болжээ. Түүний талаар дүгнэн хэлсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүдийн үгс үнэхээр л түүнийг хэн бэ гэдгийг төвөггүй хэлэх тул өрсөлдөгчид нь ч “ муучлах” зүйл олдохгүй, ямар сайндаа зохиогоод ярихаар нь урдаас нь загнах сонгогчид олон байгаад аргаа барж суугаа сурагтай.

Дарханчуудын дархан сонголт Ж.Сүхбаатар ийнхүү нийт олноор дархлагдсан тул бусад нэр дэвшигчид хоёр дахь сонголт нь байхын төлөө өөр зуураа “дайтаж” байгаа ч энэ “дайнд” хэн ялахыг сонгогчид удахгүй шийдэх нь гарцаагүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top