Иргэн таны өгсөн санал нууцлалын өндөр зэрэглэлтэй хадгалагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 2012 оны 6-р сарын 28 ны өглөөний 07 цагт эхэлнэ.

Харин оройн 20 цагаас санал тоолох үйл ажиллагааг ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байцуулан олон нийтэд ил тод нээлттэй явуулна.

Санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж эцсийн тооцоог гаргах тухай сонгуулийн тухай хуулинд заасан байгаа. Мөн санал авах үед зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус бүрт тоолж баруун дээд өнцөгийг хайчлан энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх юм байна. Санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах ёстой.

Санал авахад зарцуулсан болон ашиглаагүй үлдсэн үлдсэн саналын хуудасны нийлбэр тоо нь тусгайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтооно. Хэрвээ асуудалтай зүйл гарч ирвэл саналын хуудсыг нэн даруй ахин тоолох ёстой гэжээ.

Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолуулах, санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно. Огт тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ. Иргэн бүхний өгсөн санал маш нууцлалын зэрэглэлтэй үргэлж хадгалагдах юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top