Нэр дэвшигч Р.Булгамаа нийтийн цэвэрлэгээний өдөртэй болох уриалгыг дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26



Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшиж байгаа Ринзааны Булгамаа тойргийнхоо 9,17 дугаар хороонд бүтээлч ажлыг зохион байгуулж бодитой санал санаачлагыг дэвшүүлсэнд иргэд сонгогчид талархан хүлээн авч байна.
       Тэрээр: Гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбайн хуримтлагдсан хогийг цэвэрлэж, ачиж тээвэрлэх ажил орхигдсныг онцлоод гэр хороолол өнөөдөр хогон дунд хөвж байна. Цэцэрлэг сургуульгүй, амьдрах тохилог орчин байхгүй ирээдүй болсон үр хүүхдүүд минь хогон дунд тоглож өсөх учиргүй. Хогноос үүдэж халдварт өвчин, агаарын бохирдол үүсэж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хүн бүр мэдэж байна. Энэ байдалтай тэмцье. Хог цэвэрлэх ажлыг үндэсний хэмжээний ажил болгож өрнүүлье. Бүгдээрээ сар бүрийн нэг өдрийг хот гудамжаа хогноос салгах цэвэрлэгээний өдөр болгоё..гэсэн уриалгыг дэвшүүлж өөрийн биеэр иргэд сонгогчидтой хамтран үлгэрлэж хамтдаа тохижилт цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав. Иргэд сонгогчид уриалгыг дэмжиж нийтийн эзэмшлийн талбай гудамж жалганы хог цэвэрлэх ажилд идэвхитэй оролцлоо.
      Хотоо, гудамжаа хогноос салгах ажлыг нэр дэвшигч залуус иргэд сонгогчидтой хамтран явуулсанаар нэг хэсэг гудамж талбайг хогноос нь бага ч болов салгахаар  өөрийн  сэтгэлээр гар биеэ дайчилсан нэр дэвшигч Булгамааг хорооны иргэд талархалтай хүлээн авч баярлаж, талархсанаа илэрхийлж байлаа . Хүний гар хүрч сэтгэлээ гаргасан бүхэнд заавал сайхан зүйл үлддэг. Үүний нэг тод жишээ бол нэр дэвшигч Булгамаагийн хийсэн цэвэрлэгээний ажил байсан юм.
       Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан газар, нэг үгээр хэлбэл хамгийн том хоёр дүүргийн нэг юм. Энэ дүүрэгт алслагдсан хороод, өрх, тосгонууд ч байдаг. Тэр бүгдэд төр засгийн халамж, үйлчилгээ хүрэх нь ховор байдаг, сургууль цэцэрлэг хүнд, ажил эрхлэлтийг дэмждэггүй, орлогогүй байдал ядуурч туйлдахад хүрч байгааг иргэд сонгогчид хэлж байлаа. Энэ бүхэнд нэр дэвшигч Булгамаа анхаарлаа хандуулж тэдний санал сэтгэгдлийг сонсож, өөрсдийн дэвшүүлж буй "Амьдрал" мөрийн хөтөлбөртөө иргэдийн амьдралын хамгийн тулгамдсан асуудлуудыг  тусгаж өгсөн гэдгийг ч хэлж байлаа.




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top