ИЗНН-ын нэр дэвшигчид Нарантуул захын иргэдтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 
ИЗНН-аас УИХ болон ИТХ-д нэр дэвшигчид Нарантуул зах дээгүүр явж байгаатай таарлаа. Иргэдтэй уулзаж зах дээгүүр явах нэр дэвшигч байтугай төрийн түшээд ховор  байдаг өнөө үед тэдний ийнхүү яваа нь сонирхолтой санагдаж мөрийн хөтөлбөртөө юуг тусгаж, юуны талаар саналаа иргэдтэй хуваалцаж явааг сонирхлоо. Тэдний мөрийн хөтөлбөрт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тэдэнд хөнгөлттэй зээл олгоход боломжит нөхцөлийг бүрдүүлэх, барьцаа хөрөнгөөс авахуулаад бизнес эрхлэгчид тэтгэвэрийн сантай болох зэрэг олон асуудлуудыг оруулж өгсөн байх юм.   ИЗНН-ын дарга С.Оюун, тус намын дарга С.Дэмбэрэл Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшигч Р.Булгамаа нар Нарантуул захын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцахаас гадна тэдэнд тулгамдаад буй ямар асуудал байгааг ярилцаж яваатай бид таарсан нь энэ юм. Нарантуул зах дээр ажил хөдөлмөр эрхлэж амжиргаагаа залгуулах олон иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дорвитой арга хэмжээ авч өгөхгүй байна гэж иргэд нэр дэвшигчдэд хэлж байлаа. Энэ талаар ИЗНН өөрийн мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн гэдгээ хэлээд Амьдрал мөрийн  хөтөлбөрт иргэдийн аж амьдралын хамгийн чухал асуудлууд болоод нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхлээр нь шийдэх тухай боловсруулсан сайн мөрийн хөтөлбөр болсон байгааг иргэд сонгогчид талархан хүлээн авч байлаа.
  Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байх ба Нэр дэвшигч Р. Булгамаагийн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээний талаар болон жижиг дунд, бичил бизнесийг  төрөөс хэрхэн дэмжих талаарх намын хөтөлбөрт тусгагдсан зүйлийг иргэд талархан хүлээн авч мянга мянган ээжүүд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахаар Иргэний зориг гаргасныг талархаж байгаагаа илэрхийлан бүсгүйчүүд ээжүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top