Улсын Их Хурлын сонгуулийн 21-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Цогтын Батбаяр, Багахангай дүүрэгт ажиллалаа. Ажил, амьдралынхаа гарааг энэ дүүргээс эхлэсэн түүнийг дүүрэгт зочлох үеэр иргэд хөдөлмөрчид уухайн түрлэгтэй угтсан байна. Дүүргийн иргэд нэр дэвшигч Ц.Батбаярыг энэ удаад дүүргээ УИХ-д төлөөлөхөөр ирсэнд талархаад зогсохгүй МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох цогц бодлого тусгагдсанд олзуурхаж байна.
Ц.Батбаярыг дэмжиж олон жил хамтран ажилласан урлаг соёлынхон Багахангай дүүрэгт зочилсон.Тэд энэ хүнийг дэмжих олон шалтгаан байгааг дурдаад МАН-ыг багаар нь дэмжихийг уриалсан юм. Багахангайнхан ч Ц.Батбаярыг дэмжинэ гэдгээ итгэл дүүрэн илэрхийлээд ялалтын тугаа мандуулаад ирээрэй гэж урьсан юм.
Нэр дэвшигч Ц.Батбаяр Багахангай дүүргийнхээ иргэд, сонгогчидтой уулзаад Багануурыг зорив. Нийслэлээс 130 км алслагдсан Багануур дүүрэгт төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгаа энэ дүүргийн хөгжлийн гарцыг МАН, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Улаанбаатар хотыг хөгжүүлье гэвэл алслагдсан дүүрэг, хороодыг хөгжүүлэх хэрэгтэй гэж дуугардаг ганц хүн бол нэр дэвшигч Ц.Батбаяр билээ. Тэрбээр алслагдсан дүүргийн зовлон, жаргалыг олон жил биеэрээ мэдэрсэн учраас тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх гэж өдийг хүртэл ажилласаар ирсэн. Тиймдээ Багануур тун удахгүй өргөжин тэлж залуусын хот болох хөгжлийн бодлого боловсруулсан гэдгийг иргэдэд дуулгасан юм. Багануурынхан ч жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг дүүргийнх нь тулгамдсан асуудлыг хамгийн сайн мэдэх түүнийг дэмжихээ илэрхийлэв.
Залуус түүнийг дэмжиж байгаа
МАН-аас Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр амралтын өдөр Хан-Уул дүүргийн 1500 залууг Яармагийн морин тойруулгын дэнж дээр хүлээн авсан юм. Тус дүүргийн хүн амын тал хувийг 40 хүртэлх намын залуучууд эзлэдэг. Залууст эх орныхоо хөгжлийг бадраах ухаан нь, зориг нь байдаг ч төрийн бодлого дутагдаж байгааг нь олон жишээн дээр дурдаж болно. Харин энэ удаа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт залуусаа ажилтай, орлоготой залуу гэр бүлээ санаа зоволтгүй эх орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх олон хөтөлбөрийг дэвшүүлээд байгаа нь залуусыг хурцалж өгч байна гэдгийг уулзалтын үеэр дурдсан юм.
Нэр дэвшигч Ц.Батбаяр хотын дарга байхаасаа л залуучуудынхаа төлөө олон асуудлыг шийдэж ирсэн. Тэрбээр хөлбөмбөгт сонирхолтой залуусаа дэмжиж, тэдний урам зоригийг бадраахаар Италийн алдартай дасгалжуулагчийг эх орондоо урьж байсан. Тиймээс 2008 оны Бээжингийн олимпын аварга Бадар-Ууган, Сэрдамба болон Камертон хамтлаг, Х-ТҮЦ, Мөрөөдлийн театрынхан түүнийг дэмжиж байгаа аж.
Монголын мянга, мянган залууст үлгэр дуурайлал болж явдаг залуучууд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Цогтын Батбаярын талаар ийм сэтгэгдэлтэй байна. Тэдний сонголт бол уран гоё үгээр ард түмний тархийг угаадаг биш ажил хийдэг хүн гэнэ.
Төрийн шагналт, дуучин Д.Болд:
Би нам гэж туйлширдаггүй, хүнээ харж сонголтоо хийдэг. Хан-Уул дүүргийн иргэний хувьд, манай дүүрэгт Ц.Батбаяр гишүүн нэр дэвшиж байгаад их олзуурхаж, түүнийг эхнээс нь дэмжсэн. Яагаад гэвэл, энэ хүний хотын төлөө, нийслэлчүүдийнхээ төлөө хийсэн ажлуудыг бид мэднэ. Их хотын соёлтой иргэний төлөө ажиллаж, үгээ хэлж чаддаг шулуун шударга, хөдөлмөрч зантай. Тиймээс залуус бид ирээдүйгээ өөдрөгөөр харж түүнийг дэмжих ёстой. Би, миний гэр бүл сайхан хотдоо сэтгэл хангалуун амьдрахын тулд Ц.Батбаяр гишүүний төлөө саналаа өгнө. Тэгээд ч энэ хүн төрийн албыг шат шатаар нь дамжсан туршлагатай улстөрч учраас бидний төлөө ажиллана гэдэгт нь 100 хувь итгэж байгаа.
“Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат:
Би Ардчилсан намын гишүүн. Гэхдээ энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг дэмжиж байгаа. Хүнийх нь хувьд ч улстөрчийнх нь хувьд ч би түүнийг хүндэлдэг юм. Энэ хүн улс орныхоо төлөө хийсэн ажилтай, хаана ч хэнээс ч эмээлгүй хэлэх гэсэн үгээ хэлдэг. Гэхдээ Ц.Батбаяр гишүүн худлаа цэцэрхдэг хүн биш ч, харин ямар ч ажлыг тултал хийдэг хүн. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг хороо, дүүрэг, хот, улс гээд төрийн албаны бүх шатанд ажиллаж байсан болохоор хаана юу хийхээ маш сайн мэддэг. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээг хамгийн их шүүмжилсэн хүн бол Ц.Батбаяр гишүүн шүү дээ. Эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ өгч ажилладаг шулуун шударга, тууштай зантай хүнийг л бид дэмжих ёстой. Тэрнээс биш туйлбаргүй зантай, ард түмний тархийг уран цэцэн үгээр угаадаг хүмүүс хэзээ ч бидний төлөө ажиллаж чадахгүй гэдгийг залуусдаа хандан хэлмээр байна. Тиймээс бидний сонголт мэргэн байг, улс орон маань өөдлөн дэвжинэ гэдэгт залуу хүнийхээ хувьд би итгэдэг.
“Х ТҮЦ” хамтлагийн ахлагч, жүжигчин Н.Онон:
Бид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай сонголт хийх гэж байна. Гэхдээ би сонголтоо хэдийнэ хийсэн. Ц.Батбаяр ахынхаа төлөө саналаа өгнө. Энэ хүн ард түмнийхээ төлөө дуугарч чаддаг, бас ажиллаж чаддаг гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Хотын дарга байхдаа ч, УИХ-ын гишүүн болоод ч хотын төлөө хамгийн их тэмцсэн хүн шүү дээ. Тиймээс би төрд Ц.Батбаяр гэдэг хүн зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон учраас түүнийг дэмжээд байгаа юм. Зарим нэг хүн тойргоо сольсон гэж шүүмжилж байна. Миний бодлоор энэ бол асуудал биш. Ажлаа мэддэг, юу хийхээ мэддэг хүн хаана ч нэр дэвших нь нээлттэй. Тэгэхээр энэ бол зүгээр л түүнийг рейтингийг нь унагах гэсэн ядсан арга гэж бодож байгаа.
“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго:
Уран гоё ярьдаг биш ажил хийдэг хүнийг л бид сонгох ёстой. Яагаад гэвэл, бидний ямар сонголт хийхээс улс орны, ирээдүй хойч үеийн маань хувь заяа шалтгаалах учраас бидэнд алдах эрх байхгүй. Тиймээс би ажлаа ч мэддэг, бас хийдэг Ц.Батбаяр гишүүнийг дэмжиж, сонгуулийн сурталчилгаанд нь сайн дураараа явсан.
Энэ хүн Хотын дарга байхдаа бодлогын чанартай том, том ажлуудын суурийг тавьж, УИХ-ын гишүүн болоод хийж, хэрэгжүүлсэн олон ажлыг нь би мэддэг. Гэхдээ энэ хүн би хийсэн гэж цээжээ дэлдэж, өөрийгөө рекламдаад байдаггүй даруухан зантай. Мөн урлагийн салбарыг ч маш сайн дэмждэгт нь баярлаж явдаг. Тиймээс би энэ удаагийн сонгуульд түшигтэй, тулхтай, жудагтай, туршлагатай улстөрч Ц.Батбаяр гишүүнийгээ дэмжиж байгаа юм. Надад шиг түүнийг дэмжиж байгаа ард түмэндээ, залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. Бидний сонголт Монгол оронд маань, амьдарч байгаа дүүрэгт минь хөгжлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин: Монголын төрд хэрэгтэй хүмүүсийн нэг бол Ц.Батбаяр юм шүү
Ц.Батбаяр бол шударга бус зүйлтэй тэмцэж, шүүмжилж чаддаг гишүүн. Төрийн албыг шат, шатаар дамжин хариуцлагатай албуудыг хашиж явсан болохоор юу хэлж, юу хийхээ маш сайн мэддэг. Парламентын танхимд түүний хэлсэн үг, санаачлан баталсан хууль, тогтоолууд нь улс орны, тэр дундаа хотын амин чухал асуудлуудыг шийдсэн гарц, гаргалгаа нь байсан. Манай хүн дүүргийн, хотын дарга байсан болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсанаар Улаанбаатар хотыг барилгажуулах эх үүсвэр тавигдсан. Гэр хорооллын айлуудын газрыг байраар солих асуудал дэвшүүлснээр 10 гаруй багц хуульд өөрчлөлт оруулж, эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг нь шийдэж өгсөн юм. Мөн дэд бүтцийн асуудалд хамгийн их анхаарлаа хандуулан байр сууриа илэрхийлж, тодорхой ажлуудыг хийсэн. Энэ мэт түүний нийслэлийн төлөө хийсэн ажлуудыг тоочоод байвал барагдахгүй. Цаашид хийх ажил бүр ч их бий. Тиймээс би Ц.Батбаярыг Монголын төрд хэрэгтэй хүмүүсийн нэг гэж боддог.
Өнөөдөр Монгол Улс их бүтээн байгуулалт, хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Энэ үед төрд шударга, тууштай, туршлагатай, ажил хийвэл дуусгадаг хүмүүс хэрэгтэй учраас манай нам Ц.Батбаярыг сонгогчид Та бүхэн рүү илгээсэн юм. Хотынхоо жаргал, зовлонг мэддэг, том ярихаа биш юу хийхээ чухалчилдаг туршлагатай төрийн түшээгээ сонгож, дүүрэг, хотоо хамтдаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )