Дарханчуудын сонголт “Дарханы Хаян”

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Дамдины Хаянхярваа аймгийнхаа иргэдтэй уулзан сурталчилгаагаа амжилттай үргэлжлүүлсээр байна.

Нэр дэвшигч Д.Хаянхярвааг өнгөрсөн дөрвөн жил Дарханчуудын итгэлийг хүлээн УИХ-д сонгогдон аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласны дүнд Дархан хот өргөжин хөгжиж бүтээн байгуулалт эрс нэмэгдэн 2012 онд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Дархан-Уул аймагт хийгдэж байгаад  иргэд талархаж байна.

Дархан хотыг дэлхийн жишигт нийцсэн цэвэр тохилог, ногоон хот болгохын төлөө амьдралынхаа 30-аад жилийг зориулсан түүнийг нутгийн иргэд “Дарханы Хаян” хэмээн дотносдог.

Дарханы тойрогт хүч үзэж байгаа нэр дэвшигчдээс энэ хоттой амьдралаа холбож, баяр гуниг, сайн муу бүхэнтэй нь зууралдаж явсан хүн Д.Хаянхярваагаас өөр байхгүй гэж Дарханчууд ярьж байна. Тиймээс ч цаашид төр түмний гүүр болж хууль тогтоох дээд байгууллагад дахин сонгогдоно гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байгаа ажээ.

Дархан-Уул аймаг, Дархан хотыг Монгол улсын Загвар хот болгох шийдвэрийг гаргуулж чадсан Д.Хаянхярваад Дарханчууд итгэж Загвар хотын хөгжлийн төлөөх Санал бүхнээ “Дарханы Хаян”-д  илгээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top