Сонгууль өгөх өдөр ойртож байгаа энэ үед иргэд сонгогчдын итгэлийг дааж, тэдний төлөө ажиллах нам хүчин болон нэр дэвшигчид иргэддээ өөрийн мөрийн хөтөлбөр танилцуулж, санал бодол хуваалцсаар явна. Улс эх орныхоо хувь заяаг дараагийн дөрвөн жилд хэний гарт атгуулах вэ гэдэг чухал сонголтын торгон агшинд ирээд байгаа энэ үед бид шинэ уур амьсгал, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах тийм л хүчин, тэр нэр дэвшигчид итгэж сонголтоо зөв хийх хэрэгтэй болж байна. Улс орныхоо тулах багана, иргэдийнхээ дуу хоолой, сэтгэл зүрх нь болж чадах тийм хүмүүсийн нэг бол ИЗНН-аас УИХ-д Баянзүрх, Налайх дүүрэгт 22-р тойргоос нэр дэвшигч Р.Булгамаа юм. Түүний сонгогчидтой хийж байгаа уулзалт үр дүнгээ өгч нэр дэвшигч Булгамааг сонгоно , дэмжинэ гэсэн иргэд олон байгаа нь харагдаж байлаа. Тэрээр нэр дэвшиж байгаа Баянзүрх Налайх дүүргийн иргэддээ чин сэтгэлийн ил захидал хүргүүлж байна. Үнэ цохьж сүржин дүртэй том самбар байрлуулж чадахгүй ч өөрийн биеэр иргэд сонгогчидтойгоо уулзаж явна хэмээн нэр дэвшигч хэлж байлаа . Учир нь түүний нэр дэвшиж байгаа Баянзүрх, Налайх дүүрэг нийт 300 мянгаад хүн амтай, 70-аад мянган өрхтэй бөгөөд тэр бүгдэд хүрч очиж амжаагүй, санал бодлыг нь сонсож чадаагүй бол өөрийн ил захидлаараа иргэд сонгогчиддоо хүргэх үгээ дамжуулна гэдгийг нэр дэвшигч Булгамаа хэлж байна. Баянзүрх, Налайх дүүргүүдэд нийтдээ 35 хороод байдаг. Энэ бүхэнд нэр дэвшигч Булгамаа дүүргийнхээ иргэдийн аж амьдралтай танилцах, судлах үүднээс дүүргийн удирдлагууд, хорооны дарга нараар дамжуулж иргэдийн санал бодол, хүсэлтийг хүлээж авах ажлыг төслийн хэмжээнд явуулахаар төлөвлөөд байна. Нэр дэвшигч Булгамааг ажил хэрэгч, тууштай хөдөлмөрч, зүрх сэтгэлээсээ юманд ханддаг гэдгийг түүний зохион байгуулж, санаачилж буй ажлуудаас харж болох юм. Шинэ нийгмийг цогцлоох шинэ салхийг "үлээлгэх", шилдэг хуульч, боловсрол мэдлэгтэй ийм хүмүүс төр улсад хэрэгтэй байгаа гэдгийг иргэн бид мэдэж байгаа. Иймээс ч бид сонголтоо зөв хийх болно.
Сэтгэгдэл ( 0 )