Бид 22 жил хөгжлийнхөө гарцыг, иргэдийнхээ амьдралын орлогын асуудлыг, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг ярьж ирлээ. Одоо бид нар хөгжлийн шинэ шатанд гарахын тулд шинэ үеийн төлөөлөл, шинэ залуучуудыг оруулж ирж, орчин үеийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэн зүтгэх хүч болгох хэрэгтэй.