Баянзүрхчүүд өөрсдийг нь төлөөлж парламентад ажиллаж чадах хүнээр дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг нэрлэж, итгэл үзүүлэхээ илэрхийлсээр байна. Тэрбээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны иргэд, сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсож, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр ч иргэд түүнд ихээхэн талархалтай хандаж байсан юм. Баянзүрх бол нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд 28 хороотой. Сонгуулийн сурталчилгааны 20 гаруй хоногт УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт Ардын намаас нэр дэвшиж буй Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг бүх хорооныхоо иргэд, сонгогчидтой уулзалт хийснээс хамгийн сүүлийнх нь энэхүү 24-р хорооныхон байсан юм. Тус хорооны өрхийн эмнэлэг, хорооны байрыг өнгөрсөн хугацаанд шинэчилсэн бөгөөд нийслэл, дүүргийн шилдэг тохижилттой байгууллагаар шалгарч байжээ.
Нэр дэвшигч Б.Батзориг өнгөрсөн дөрвөн жилд дүүрэгтээ ихийг хийсэн хүн хэмээн үг хэлсэн олон хүн онцгойлон баяр хүргэж байв. “Шархадын там “ гэдгээрээ алдартай байсан авто замыг л гэхэд Баянзүрх дүүргийнхэн өнгөрсөн онд бүрэн шинэчилж ашиглалтанд өгсөн юм. Энэ нь Баянзүрхчүүдэд төдийгүй техникийн захаар үйлчлүүлж буй иргэдэд ямар их хэрэг болж байгааг хүмүүс мэднэ. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд тус дүүргийг удирдахдаа олон хороог шинэ байртай болгосон, Шархадын автобусны эцсийн буудлыг бүрэн шинэчилж, тохижуулсан, дүүргийхээ гол гол газарт усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн олныг байгуулсан, иргэдийн амьдрах орчинг хангасан тохижилтын олон ажил хийсэн зэрэг нь иргэдэд хүрч чадсан гэдгийг үг хэлсэн олон хүн онцолсон. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Баянзүрхчүүд “Баянзүрх-Нэг зүрх” уриатайгаар нягт хамтарч ажилласаны үр дүнд жил дараалан шилдэг дүүргээр шалгарсан юм. Уулзалтын үеэр нэр дэвшигч Б.Батзориг намын мөрөө хөтөлбөрийг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал үйлдвэр, үйлчилгээний 10 мянган газрын үүдийг нээх нь иргэдэд ямар ашигтай болохыг , үүнийг дагаж жил бүр 15 мянган ажиллах хүчин бэлдэх гэж байгаа нь ажилгүйдлийг эрс бууруулах төдийгүй улс орны бүтээн байгуулалт руу чиглэсэн бодитой ажил болно гэдгийг ч хэлсэн. Үүнийг иргэд таатай хүлээж авсан юм. Тэрчилэн одоо дүүрэгтээ хэд хэдэн хороолол дундах замын ажлыг эхлүүлснээ иргэдэд дуулгасан. Мөн удахгүй тус дүүрэгт зүүн дөрвөн замаас Ботаник хүртэлх, “Туул жин пан”-гийн уулзвараас “Цайз” захын уулзвар хүртэлх замын ажлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Эдгээр ажлын санхүүжилтын эх үүсвэрийг нийслэлээс өнгөрсөн хавар шийдсэн байна. Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч Б.Батзоригт тус хорооны нэгэн өндөр настан өөрийн гараар урласан малгайг бэлэглэж, хийморьтой явахыг ерөөсөн бол өөр нэгэн ахмад настан өөрийн зурсан “Сутай хайрхан”-ыг дүрсэлсэн уран зургийг дурсгасан юм. Тэрчилэн спорт, экстрим, харли загварын машин, мотоцикль сонирхдог 100 гаруй залуус “ Бид дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг дэмжиж байна” гэсэн уриан дор нэгдэж өчигдөр тус дүүргийн гудамж талбайгаар явж өвөрмөц сурталчилгаа хийсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан юм.
Сэтгэгдэл ( 0 )