Лу.Гантөмөр гишүүнд сонгогчид үүрэг хүлээлгэж амжилт хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


“Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар УИХ-ын Сонгуулийн 23-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Р.Амаржаргал, НИТХ-ын 13,14,15,16-р тойрогт нэр дэвшигч С.Соёмбобаатар, Д.Бадарсан, О.Отгонбаатар, С.Очирбат нарын хүчирхэг баг 2012.06.06-ны билэгт сайн өдөр Сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг СТӨргөөнд намын гишүүд,  дэмжигчдийн хамт эхэлж Сүхбаатар дүүргийн 20 хорооны нийт 5000 гаруй иргэд сонгогчидтой нэгдсэн болон хэсгийн, ганцаарчилсан уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Нэр дэвшигчид 20 гаруй хоног “Төрд үүргийг нь үүрүүлж иргэнд эрхийг эдлүүлье” хэмээх уриатайгаар үргэлжилсэн Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаагаа дүгнэн, хийж бүтээх үйлдээ эзэн болох шийдвэр тавьсан уулзалтыг  Бэлхийн зусланд 2012.06.24-ний өдөр мянга гаруй дэмжигч, гишүүдийн хамт хийлээ. Уг уулзалт “ЯЛАЛТ”–ын хүч түрлэгийг илэрхийлсэн ёслол төгөлдөр үйл ажиллагаа боллоо.

Туршлага, ард түмнийхээ төлөө хийсэн бүтээсэн зүйлээрээ аварга арслангийн дайтай хэмээн  хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч  УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нарын манлайлсан баг иргэд сонгогчдын санал, дэвшүүлсэн зорилт, эргэлзээ бухимдал бүхний шийдэл болж УИХ-ын эрхэм гишүүнээр дахин сонгогдох мөн НИТХ-ын нэр дэвшигчид Э.Бат-Үүл баатарын багийн хүндэт гишүүн болж “Монгол Улс улс шиг улс болж, Улаанбаатар нийслэл- Хот шиг хот болон  хөгжихөд  “ОЛУУЛАА ЯЛНА ШҮҮ” гэдэг чин сэтгэлийн дуу хоолой “ОЛУУЛАА ЯЛЖ ЧАДЛАА” хэмээх үр дүн болон тодрох гарцаагүй амжилтын уулзалт “Хонхны дуу”-н түрлэгээр өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top