УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар сонгуулийн сурталчилгааныхаа гурван долоо хоногийн хугацаанд 100 гаруй удаагийн уулзалтаар 20 орчим мянган иргэд сонгогчидтой уулзалт хийж МАН-ын мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хийхээр зорьж буй үйлсээ сурталчлан таниулжээ.
Дарханчууд сонгуулийн сурталчилгааны эхнээс л түүнийг халуун дотноор хүлээн авч дахин итгэл хүлээлгэхээ илэрхийлсээр байгаа нь төрийн дархлааг сайжруулах, авилга, хээл хахуулийг устгах, сонгуулийн тогтолцоог шинэчлэн сайжруулах зэрэг амаргүй үйлсэд сонгогчдынхоо итгэлийг алдалгүй, шударга ёсны хүчтэй дуу хоолой болж Дарханчуудын төдийгүй Монголын өнцөг булан бүрт суугаа иргэдийн хувьд төрийн түшээ хүнд байх ирээдүйн дүр төрхөд үлгэр дуурайлал болж чадсантай нь холбоотой гэжээ.
Дарханы залуус, дэмжигч иргэд түүнтэй сэтгэл зүрхээрээ нэг гэдгээ дахин илэрхийлж түүний сонгуулийн сурталчилгааны хаалтанд өргөнөөр оролцон амжилт хүсэхээр болсон байна
Сэтгэгдэл ( 0 )