Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди:
Н.Төмөрхүү бол баялаг бүтээх аргыг сайн мэддэг бүтээлч залуу. Өврийн сайхан хангайн нутгийн ард иргэд Төмөрхүүгээ Монголын төрд өөрсдийгөө төлөөлүүлэн илгээнэ гэж найдаж байна.
Д.Лүндээжанцан: Н.Төмөрхүүд итгэл найдвараа үзүүлье, төрөлх нутгийн ард түмэн минь ээ
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд залуусаа дэмжиж нэр дэвшүүлж байгаа. Ер нь ямар шалгуураар нэр дэвшүүлж байгаа вэ?
-Тийм ээ. МАН залуустаа итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа. Бид намын бодлого, залгамж халаагаа ингэж бэлтгэж ирсэн уламжлалтай. Манай аймгаас олон сайхан залуучууд, шилдэг боловсон хүчнүүд төрөн гарч төлөвшиж байна. Тэдний нэг нь Намхайн Төмөрхүү гэж сайхан залуу байна. Энэ залуу аймгийн арван жилийг төгссөн, дараа нь дээд боловсрол гээд зохих мэдлэг боловсролыг сайн эзэмшсэн. Ялангуяа практик дээр их сайн ажиллаж байгаа залуу. Маш олон сайхан барилга байгууламж барьж гүйцэтгэсэн. Олон зуун хүнтэй хамт олныг удирдаж, удирдан зохион байгуулах авьяас нь тодорсон хүн юм.
-Н.Төмөрхүү их бүтээлч сэтгэлгээтэй гэдгээрээ бусдад хүндлэгддэг юм билээ. Та түүнийг хэрхэн үнэлдэг вэ?
-Тийм ээ. Барьсан барилга байгууламж дотроос нь онцолж хэлэхэд манай намын Тусгаар тогтнолын ордныг маш богино хугацаанд чанарын өндөр үзүүлэлттэй үнэхээр сайхан бүтээн байгуулж болдог юм байна гэдгийг баталж өгсөн. Манай Өндөр гэгээний сэрэг дүрийг бүтээсэн хүн. Монголд анх удаагаа Өндөр гэгээндээ ийм сайхан хөшөө цогцолборыг байгуулж бүтээлээ. Монгол Улсын тусгаар тогтнол, соён гэгээрүүлэх их үйлст бидний итгэл үнэмшил болж ирсэн Өндөр гэгээнээ залсан нь жанлав оршсон сайхан үйл явдал болсон юм. Үүнийг нутгийн хүү нь бүтээж залсан нь хувь тохиол биз ээ. Олон залуус дотроос Н.Төмөрхүүг сонгож МАН-аас манай аймагт нэр дэвшүүлсэн нь санамсаргүй зүйл биш. Н.Төмөрхүү бол энэ нутгийн унаган хүү, улс орныхоо хөгжилд ч их хувь нэмэр оруулж чадах ийм сайхан залуу гэж үзэж нэрийг нь дэвшүүлсэн.
-Та энэ удаа тойрогтоо биш, намын жагсаалтаар нэр дэвшсэн. Тиймээс таныг Н.Төмөрхүү залгамжилж байна гэж ойлгож болох уу?
-Өвөрхангайчууд 1992 оноос хойш МАН-д итгэл хүлээлгэн өдийг хүртэл намайг “Өөрсдийнхөө төлөөлөл бол” хэмээн төрийн түшээгээр сонгож байсан. Одоо ч энэ итгэл үргэлжилнэ гэдэгт би итгэдэг.
Миний хувьд төрөлх нутгийнхантайгаа ажилласан он жилүүд, тэр дотроос өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлынхаа тайланг та бүхэнд хүргэсэн байгаа. Энэ бүхнийг үргэлжлүүлж аймгийнхаа удирдлагатай аймгийнхаа иргэд сонгогчидтой, ахмад буурлуудтай, ажлаа хийж байгаа хүмүүстэй, залуу үе хүүхэд багачуудтай хамт Монгол Улсынхаа хөгжилд зохих хувь нэмэр оруулах хүн бол яахын аргагүй Н.Төмөрхүү юм.
Манай нам С.Чинзориг гэж нутгийн зөвлөлийн дарга, том боловсон хүчнээ, мөн Арвайхээр сумын нутгийн зөвлөлийн дарга Н.Төмөрхүү гэдэг шижигнэсэн залуугаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байна. Энэ хоёрыгоо би өөрийгөө залгамжилж гарч ирж байгаа хүмүүс шүү гэж хэлмээр байна. Энэ хоёр сайхан залуу бидний итгэл найдварыг алдахгүй, нутгийнхаа нэр алдрыг өргөөд явах ийм боломжтой хүмүүс гэж сэтгэл дүүрэн байгаа юмаа. Ингээд манай нам Н.Төмөрхүү гэдэг энэ залууг маань гаргаж өгөөч ээ гэж та бүхэндээ илгээлээ. Та бүхэн УИХ-д илгээгээч гэдэг ийм харилцан хүсэлтийг тавьж байна. Н.Төмөрхүүд итгэл найдвараа үзүүлье, төрөлх нутгийн ард түмэн минь ээ.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн: Шинэ лидер гарч ирэхийг хүлээж байна
-МАН-ын Бага хурлаас УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Н.Төмөрхүү гэж эрч хүчтэй, боловсролтой залууг нэр дэвшүүлсэнд аймгийн намын хамт олон, Өвөрхангайчууд бид баяртай хүлээн авч байна. Н.Төмөрхүүг нэр дэвшүүлэх гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, эрч хүчтэй залуу хүн. Өвөрхангай аймгийн сонгогчдын ихэнх нь шинэ хүн гарч ирэх болсон гэсэн санал их гаргаж байгаа. Үүнийг намын зүгээс бодсон байх. Хоёрдугаарт, Н.Төмөрхүү нутаг орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн. Тэрээр Өвөрхангайд төрж, эндээ дунд сургууль төгссөн. Одоо ч нутгийнхантайгаа байнгын холбоотой байдаг бизнесмэн. Өнгөрсөн намар л гэхэд Өндөр гэгээний сэрэг дүрийг барьж байгуулахад Н.Төмөрхүү голлох үүрэг гүйцэтгэсэн. Нутгийнхаа төлөө сэтгэлтэй энэ залуу “Гэгээн хангай” клубыг санаачлан байгуулсан нь аймгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ. Гуравдугаарт, Н.Төмөрхүү бол шинэ хүн. Өнөөдөр сонгогчид шинэ хүнийг хүлээж байгаа. Тэр тусмаа бүтээж, хийж чаддаг шинэ хүн бидэнд хэрэгтэй байна. Энэ цаг үед МАН-аас Намхайн Төмөрхүүг төрөлх нутагт нь нэр дэвшүүлсэн нь их зөв сонголт болсон гэж Өвөрхангайчууд дэмжиж байгаа. Аймгийнхаа иргэдээс энэ залууг дэмжээрэй гэж хичээнгүйлэн хүсч байна.
Сэтгэгдэл ( 0 )