Монгол улс ураны 11 ордтой

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа хариуг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонслоо.  

Манай улсад ы хайгуулын 94 лицензтэй ажээ.  Үүнээс 92 нь хайгуулынх бол 2 нь ашиглалтынх аж.   Харин дээрх лиценз нь 16 компанийн нэр дээр байдаг юм байна.  

Дэлхийд уран экпортлодог  20 улс байдаг гэнэ.  Тэгвэл манй улс байгалийн нөөцөө ашиглан эхний 15-д орох бүрэн боломжой гэдгийг   албаныхан хэлж байлаа.  

Олон жилийн эрчимтэй судалгааны үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны 11 орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хийгдсэн ураны геологийн судалгааг нэгтгэн дүгнэж таамаг нөөцийг бүс нутаг, хүдрийн зангилаа, талбай, дүүрэг, сав газрын хэмжээнд хүдэржилтийн шалгуур, радиогеохимийн үзүүлэлт, талбайн тектоник, геологийн тогтоц зэргийг харгалзан математик статистикийн аргачлалаар болон эрэл хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан баттай, бодитой, боломжтой зэргээр геологийн нөөцийг бодож Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон хуучнаар ЗХУ-ын Нөөцийн комиссын хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байдаг.

Өнөөгийн байдлар Монгол орны хэмжээнд ураны 11 ордын хэмжээнд 75 орчим мян.тн геологийн нөөц, баялаг зэргээр 1.5 орчим сая.тн таамаг нөөцийг тогтоогоод байна. 11 ордын хэмжээнд бодогдсон 75.2 орчим мян.тн нөөцөөс 7 ордын 67.3 орчим мян.тн нөөц эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэрлэлийн нөөцөд тооцогдож байна. Дээрх нөөц нь дэлхийн ураны нөөцийн 1 орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангах боломжтой.

 

Ураны орд эзэмшиж байгаа “Кожеговь” ХХК, “Гурвансайхан” ХХК, “Эмээлт майнз” ХХК-иуд  2-3 жилийн дотор Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уул, ураны ордуудын олборлолт, боловсруулалтыг эхлэх төлөвлөгөөтэй байсан ч ажил 1-2 жилээр хойшлох төлөвтэй байна. Шалтгаан нь хайгуулын ажлын явц, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй, хөрөнгө оруулалт, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэгтэй холбоотой.

Ойрын 3-4 жилийн дотор Дорнод, Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уулын ордуудын олборлолт, боловсруулалтын ажлыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top