Олон улсын практик болон хадгаламж эзэмшигчийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, санхүүгийн хямралыг бэрхшээлгүй давах зорилгоор хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг энэ удаагийн байнгын хороогоор хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл уншигч та 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай бөгөөд хадгалуулсан банк дампуурсан тохиолдолд та мөнгөө бүхэлд нь авах боломжтой. Харин 20 саяас дээш төгрөгийн данстай бол хэд байх нь хамаагүй, банк дампуурсан тохиолдолд 20 сая төгрөг л авах гэнэ. Үүнд тухайн хадгаламж эзэмшигч хичнээн хүн байх нь хамаагүй ажээ.
Энэ хуультай холбоотойгоор хадгаламжийн баталгааны талаарх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн хугацааг нэг жилээр сунгах талаар байнгын хороогоор хэлэлцлээ. Дээрх хуулийн хугацаа саяхан дууссан юм. Тиймээс энэ хугацааг нэг жилээр сунгавал хадгаламжийн даатгалын тухай хуулийн хэрэгжих үндэс тавигдах юм.
Харин банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл 10 жилийн настай бөгөөд энэ хугацаанд судалгаа багагүй хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн хууль нь хоёр туйлтай. Нэг нь эрсдэл цөөлсөн. Нөгөө нь эрсдэлд суурилсан. Гэхдээ дээрх хувилбар нь эрх зүйн зохицуулалтыг маш ихээр шаарддаг тул манай тул манай улс дээрх хоёр туйлын голоор нь энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Дээрх хуулийн төслүүдтэй холбоотойгоор Г.Уянга гишүүн: Банкны даатгалын тухай хууль дажгүй гэж бодоод дэмжиж байна. Харин банкны хадгаламжийн тухайн хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахыг дэмжихгүй. Их хэмжээний хадгаламжтай нөхдүүдэд зориулсан хууль байна. Харин бусад хуулиудыг дэмжиж байна гэв.
Үүний дараагаар санал хурааж энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо.
Дашрамд тоон баримт өгүүлэхэд өнөөдөр Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн дансан дахь мөнгө нь таван их наяд. Үүнээс 40 хувь нь даатгалын санд хамрагдаж байгаа. Нийт хадгаламж эзэмшигчийн 2-3 хувь нь нийт хадгаламжийн 80-90 хувийг эзэлдэг байна.
А.Баярмаа
.
Сэтгэгдэл ( 0 )