2. “Өргөө“ зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулсантай холбоотой баримтууд
А. “Өргөө“ зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж “завшсан” мэтээр үзэж байгаа прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн нь
Б. “Өргөө“ зочид буудал НӨҮГ-ыг “завшсан” мэтээр үзэж байгаа прокурорын яллах дүгнэлтэнд бичигдээгүй баримтууд
Б. “Өргөө“ зочид буудал НӨҮГ-ыг “завшсан” мэтээр үзэж байгаа прокурорын яллах дүгнэлтэнд бичигдээгүй баримтууд
Тайлбар:
Анх хууль хяналтын байгууллагынхан “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу гаргасан гүжирдлэгийн шинж чанартай гомдлоор Н.Энхбаяр нарын эсрэг зохиомол хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл Ж.Энхжаргал нь өөрөө өмнө нь олон жилийн турш “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллахдаа тухайн байгууллагыг байнга алдагтай ажиллуулж, үнэн хэрэг дээрээ нэг ёсны “янхны газар” болгосон байсан тухай тус байгууллагын тухайн үеийн санхүүгийн тайлан балансыг шалгаж байсан болон тэр үед УБ хотын удирдлагад ажиллаж байсан хүмүүс болон жирийн иргэдийн өгсөн ярилцлага зэргээр нотлогддог.
Тухайн үеийн УБ хотын удирдлага “Өргөө” зочид буудлыг ашигтай ажилладаг, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан болгох зорилгоор өөрчлөн байгуулах бодлого баримталж, түүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбарыг судалж байсан байдаг. Чингэхдээ эхлээд “Өргөө” зочид буудлын үнэлгээг “Ю Би Пропертис” үнэлгээний компаниар хийлгүүлж, 240 орчим сая төгрөгийн үнэтэй байсан объектыг 470 орчим сая төгрөгийн үнэтэй болгож, үнийг нь өсгөн үнэлүүлсэн байдаг. Уг нь “Өргөө” зочид буудлын барилга (анх 60-аад жилийн өмнө ашиглалтанд орсон, орон сууцны хуучирсан барилгын нэгэн орц), түүний бүрэлдэхүүнд ордог Зайсан дахь “Дүнжингарав” буудлын барилга (анх 50-иад жилийн өмнө ашиглалтанд орсон, хуучин ясны сүрьеэгийн эмнэлгийн гал зуухны байр байсан нэг давхар жижиг байшин)-ын аль аль нь ихээхэн хуучирсан байсан юм. Тэгээд ч “Өргөө” зочид буудлын бүрэлдэхүүн болох “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг БОЯ-наас олгоогүй байсан байдаг. “Ю Би Пропертис” үнэлгээний компани хуучин барилгуудын үнийг өндөр тогтоохдоо “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрыг тусад нь үнэлээгүй байдаг. Энэ нь дараах учир шалтгаантай байсан байдаг. Үүнд:
-Газар эзэмших гэрчилгээг БОЯ-наас олгоогүй байсан,
-Албан ёсны гэрчилгээгүй тул газрын хэмжээ болон координатуудыг мэдэх боломжгүй байсан,
-Хоосон газар биш, дээрээ барилгатай газрыг тусад нь салгаж үнэлдэггүй журамтай байсан,
-УБ хот урьд өмнө болон одоо ч дээрээ барилгатай газрыг тусад нь үнэлж, дуудлага худалдаанд оруулж байгаагүй, оруулдаггүй учир газрын үнэлгээг тусад нь хийдэггүй байсан зэрэг шалтгаанууд орно.
“Өргөө” зочид буудлыг ашигтай ажилладаг, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан болгохын тулд хувьчлах, эсхүл өөрчлөн байгуулах 2 хувилбар байснаас УБ хотын удирдлага өөрчлөн байгуулах хувилбарыг сонгосон байна. Мөн өндөр зэрэглэлийн ресторан, зочид буудал байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай байсан тул зарчмын хувьд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах бодлого баримтлах нь зөв гэж үзсэн байдаг. Хуулинд зааснаар хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татахын тулд хамтарсан компани байгуулж, УБ хот өөрийн эзэмших хувийг хөдөлгөж, хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтаас нь шалтгаалан тодорхой хувь эзэмшүүлэх шаардлагатай байсан байдаг. Тухайлбал өөрийн өмчийн 470 сая төгрөгийг “Өргөө” зочид буудлын 50 хувийг төлөөлөхөөр тооцвол хувийн хэвшлээс мөн адил 470 орчим сая төгрөг оруулснаар 50 хувийг нь эзэмших болзол тавих шаардлагатай байсан байдаг. Харин энэхүү хөрөнгө оруулалт нь “Өргөө” зочид буудлыг өндөр зэрэглэлийн, ашигтай ажилладаг зочид буудал, ресторан болгоход хүрэлцэх эсэхийг тооцох хэрэгтэй байсан байна.
УБ хотын тухайн үеийн удирдлага энэ бүхнийг харгалзан тооцож үзээд хуулийн дагуу 2007 онд НИТХТ-ийн хурлаар хэлэлцэн 188 тоот хамтын шийдвэр буюу тогтоол гаргаж, мөн түүнд тулгуурлаж НЗДарга 555 тоот захирамж гаргаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулах, УБ хот өөрийн өмчийн 470 сая төгрөгийг хамтарсан компанийн 25 хувийг төлөөлөх хөрөнгө болно хэмээн үзэж баталгаажуулах, “Хар дун” компаниас 470 саяас гурав дахин их болох 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулвал хамтарсан компанийн 75 хувийг эзэмшүүлж болно гэсэн болзолтойгоор гэрээ байгуулах шийдвэр гаргасан байна.
Гэтэл хуучин “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал шүүхэд гомдол гаргаж, НИТХТ-ийн хурлын шийдвэр болон НЗД-ын захирамжийг хүчингүй болгохоор хөөцөлджээ. Захиргааны шүүх уг асуудлыг гурван шатны хурлаараа авч хэлэлцээд УБ хотын НИТХТ-ийн хурлын хамтын шийдвэр болон НЗД-ын захирамж нь хуулинд нийцсэн байна хэмээн тогтоожээ.
Нэгэнт УБ хотын удирдлага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан, шүүх шийдвэрийг нь хуулинд нийцсэн хэмээн үзсэн учир “Хар дун” компани нь “Өргөө” зочид буудалд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Ингээд гэрээний дагуу “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр болсон байна. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд “Өргөө” зочид буудал нь өндөр зэрэглэлийн буудал, ресторан болон өөрчлөн байгуулагдаж, ашигтай ажилладаг болсон байна.
Гэтэл хууль хяналтын байгууллагынхан “Өргөө” зочид буудлыг өөрчлөн байгуулах асуудалтай огт холбогдолгүй Н.Энхбаярыг хүчээр холбогдуулж, ял тулгадаг. Тэд “Дүнжингарав” зочид буудлын барилгын доорх газрыг тусад нь үнэлээгүй учраас УБ хотод хохирол учирсан мэт (үнэн хэрэг дээрээ дээрээ байшинтай, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоогүй, нарийн хэмжээ, координат нь гараагүй, мөн дудлага худалдаанд орохгүй газрыг тусад нь үнэлэх ёсгүйг дээр тайлбарласан), “Дун өргөө” хамтарсан компанийн 75 хувийг “Хар дун” компанид үнэгүй өгч, УБ хотод хохирол учруулсан хэмээн гүжирддэг (үнэн хэрэг дээрээ “Хар дун” компани” нь 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулснаар хамтарсан компанийн 75 хувийг нь эзэмших эрхтэй болсон), “Хар дун” компани нь Э.Батшугарын компани гэж гөрддөг (үнэн хэрэг дээрээ “Хар дун” компанийг Б.Хуяг байгуулсан, түүний өмч мөн, харин Э.Батшугартай холбоогүй гэдгийг криминалистик шинжилгээгээр тогтоосон), “Хар дун” компанийг “Эскон” космпани руу шилжүүлснээр “Өргөө” зочид буудлыг давхар шилжүүлсэн гэж тулгадаг (үнэн хэрэг дээрээ ”Хар дун” компанийг “Эскон” компани руу шилжүүлээгүйг криминалистикийн шинжилгээгээр болон бүртгэлийн газарт хадгалагдаж байгаа бичиг баримтаар нотолдог) юм.
Энэ бүхнээс үзэхэд “Өргөө” зочид буудлын өөрчлөн байгуулалттай холбоотой асуудлаар хэн нэгнийг, ялангуяа Н.Энхбаярыг холбогдуулан буруутгаж, хүчээр ял тулган өгөх нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг ноцтой зөрчсөн улс төрийн хэрэг, хэлмэгдүүлэлт гэж үзэхээс өөр аргагүй юм. Мөн ЭХ-ийн 150.3-т байхгүй үндэслээр, ЭХ-ийн 263.2 буюу тухайн албан тушаалтны гаргасан шийдвэрээр хэн нэгэнд хохирол учирсан бол хариуцлага хүлээлгэдэг заалтыг тэдгээрт хамаагүй хүнд тулгахын тулд хүчээр зүйлчлэн ашиглаж, Н.Энхбаяр нь “Өргөө” зочид буудлын асуудлаар ямар ч шийдвэр гаргаагүй, энэ асуудал түүнд огт хамаагүй, энэхүү асуудлаас болж хэн ч хохироогүй байхад Н.Энхбаярт хүчээр ял тулган оногдуулжээ. Энэ нь дээр хүснэгтлэн гаргасан мэдүүлэг, бичиг баримт бүхий хууль ёсны дагуу бүрдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогддог.
Зохиомол хэрэг үүссэн түүх-1-ийг ЭНД ДАРЖ уншина уу...
/Үргэлжлэл бий.../
Төлбөртэй нийтлэв
Сэтгэгдэл ( 0 )