Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд эхнэрээсээ гадна жүжигчин Жюли Гайетай янаг амрагийн холбоотой гэсэн шуугиан дэгдлээ. Closer сэтгүүл энэ сарын 10-ны өдрийн дугаартаа энэ талаар мэдээлээд “баталгаатай баримтуудыг гэрэл зургийн хамт ойрын үед нийтлэх болно” хэмээн амласан байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд олон хамгаалагчтай, тусгай машинаар албан ажлаа амжуулдаг. Гэвч заримдаа ажил гэрийнхээ хооронд жижиг моторт дугуйгаар явдаг байжээ. Тэгвэл энэ хоббиных нь нууцыг клосер сэтгүүл өнөөдрийн дугаартаа илчилсэн байна. Ерөнхийлөгч моторт дугуйтай явах үедээ жүжигчин Жюли Гайегийнд саатдаг болохыг тэд мэдэж авсан байна. Энэ үед тэрбээр ганцхан бие хамгаалагчтай үлддэг бөгөөд заримдаа хонох ч тохиолдол гардаг байна. Сэтгүүлийн зүгээс түүнийг тэргүүн хатагтайг хуурч байгаа хэмээн буруутгахаас гадна, бие хамгаалагчгүй явж, амь насаа эрсдэлд оруулж байна хэмээн буруутгасан байна. Харин Франсуа Олланд энэ мэдээллийг тавьсан Клосер сэтгүүлийг шүүхэд өгнө гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр сэтгүүлийг худал мэдээлэл цацсан гэж биш, харин хэт хувийн чанартай мэдээллийг цацаж, хувийн амьдралд нь хүндрэл учруулсан хэмээн буруутгасан нь олны анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Өөрөөр хэлбэл, жүжигчин улстөрч хоёр холбоотой болох бараг л батлагдлаа гэж францчууд ярилцаж байгаа юм байна.
Ерөнхийлөгчтэй нэр холбогдсон Жюли Гайе нь энэ жил 41 настай, францдаа нэртэй жүжигчин юм. Тэрбээр карьерынхаа турш 50 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Харин Франсуа Олландын хувьд эдүгээ 49 настай сэтгүүлч бүсгүй Валери Триервейлертэй албан ёсны...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )