Монголын томоохон буудлууд домогт дуучин Нана-г буулгахаар өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Домогт дуучин НАНА Азийн аялан тоглолттоо 2014.03.01 нд Монгол Улсаас эхлүүлэх нь тодорхой болсон билээ. Дэлхийн хэмжээний оддын шаардлага өндөр байдаг нь мэдээж .

 

Энэ удаад Домогт дуучин НАНА Монголд ирэхдээ холбогдуулан хүлээн авч байрлуулах саналаа Монголын шилдэг 5 одтой зочид буудлууд гаргаад байна. Үүний дотроос “ Blue sky” зочид буудал саналаа ирүүлсэн бөгөөд уг буудалд “Micheal learns to rock" , Английн ерөнхий сайд асан Tony Biller гэх мэтийн нэр хүндтэй хүмүүс болоод дэлхийн томоохон хөрөнгөтнүүд бууж байсан юм.

Мөн “The Corporat hotel” , "Blue” хамтлаг бууж байсан , Tuushin буудлууд санал болгож эхэллээ! Эдгээр нэр хүндтэй зочид манай буудлуудад буусан зочид бүх сэтгэл хангалуун буцсан. Үүнээс үзэхэд Монголын зочид буудлуудын үйлчилгээ, зэрэглэл нэгэнт дэлхийн хэмжээний оддыг хүлээн авах түвшинд хүрсэн байна.

Ц.ЗАЯА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochiin(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

neg negneesee copy paste hiihdee aldaag ni yadaj hyanchaad hiildee chuhal.mn ts.zaya shg ats ntreeree duuduulah gj bgan bas haha

1  |  0
Top