71дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадам шилдгүүдээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

“Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдэг кино номинацид нэр дэвшсэн “12 жилийн боолчлол” кино дэлхийн шилдэг киногоор шалгарлаа. Энэхүү киноны продуссерээр  Холливудын нэрт жүжигчин Брэд Питт ажиллахын зэрэгцээ туслах дүр бүтээсэн. Тус кино кино шүүмжлэгчдийн зүгээс маш өндөр үнэлэлт авсан юм. Хамгийн гол нь киноны сэдэв боолчлолын тухай. Хэрвээ та анзаарсан бол сүүлийн хоёр жилд "Оскар" гардсан кино боолчлолын талаар өгүүлжээ. Эл киног Стив Маккуин найруулж, гол дүрийг Чивител Эжофор бүтээжээ. “12 жилийн боолчлол” киног 1841 онд хүний наймаачдын золиос болсон боол Соломон Нортупын бодит түүхээс сэдэвлэсэн аж. Нортупыг боолчлолоос чөлөөлөгчийн дүрийг жүжигчин Брэд Питт бүтээсэн байна. Ийнхүү чухал сэдэв, мундаг бүрэлдэхүүнтэй энэ кино "Оскар" хүртэх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гол шагналуудыг ат бүхэнд танилцуулахад:Шилдэг анимэшн кино- FrozenШилдэг найруулагч- Gravity киноны найруулагч Alfonso CuaronШилдэг эрэгтэй жүжигчин-Leonardo DiCaprio, The Wolf of Wall Street Шилдэг эмэгтэй жүжигчин- Cate Blanchett, Blue JasmineШилдэг цуврал кино- Brooklyn Nine-Nine нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Just what the doctor orerded, thankity you!

1  |  0
Top